Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 5-р сарын 30 өдөр
"Улаанбаатар хот"зургийг үзэх
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 7 дахь заалт нэмсүгэй:
6 Халаадаг тамхи 100 ширхэг
7 Электрон тамхи 10 миллиграмм
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.2 дахь хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:.
“6.2.Энэ хуулийн 4.1.2-т заасан барааны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет

нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2021

2022

2023

2024

1

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

 

4600

 

5020

 

5440

 

5860

 

2

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

3400

3670

3940

4210

3

Халаадаг тамхи

100 ширхэг

3180

4

Электрон тамхи

10 миллиграмм

1000

3 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “4.1.1, 4.1.2-т” гэснийг “4.1.1-д” гэж, мөн зүйлийн 6.2, 6.3, 6.4, 6.5 дахь хэсгийн дугаарыг “6.3, 6.4, 6.5, 6.6” гэж, мөн зүйлийн 6.7 дахь хэсгийн “6.2-т” гэснийг “6.3-т” гэж, 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсгийн “6.4, 6.5-д” гэснийг “6.5, 6.6-д” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “6.4, 6.5,” гэснийг “6.5, 6.6,” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Үзэл баримтлал
2. Танилцуулга
3. Судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл
4. Дагалдах хууль, тогтоолын төсөл

Төслийн хэрэглэгчид

Х. ГАНХУЯГ

Х. ГАНХУЯГ

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх