1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ДАРААХ АГУУЛГА БҮХИЙ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ.
1/ 11.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох;"
2/ 29.4.Орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсч байгаа талаарх гомдлыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөл байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
3/ 37.1.5.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар дүгнэлт гарсан.
2 ДУГААР ЗҮЙЛ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.3, 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 17.4 ДЭХ ХЭСГИЙН "БҮСЭЭС" ГЭСНИЙГ "БҮС, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРААС" ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.2, 11.3 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ 11.3, 11.4 ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ ХҮЧИН, ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.