1 дүгээр зүйл. Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 12.6.4 дэх заалт нэмсүгэй:
“12.6.4. 1000 хүртэл хүн ам эсхүл 250 хүртэлх өрх тутамд 100 хүүхдийн багтаамжтай нэгээс доошгүй цэцэрлэг болон 200 хүүхдийн багтаамжтай нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох.”
2 дугаар зүйл. Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын “төлөвлөгөөг” гэсний дараа “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “олгох,” гэсний дараа “хяналт тавих, тайлагнах,” гэж, 9.1.4 дэх заалтын “төлөвлөгөөг” гэсний дараа “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн” гэж, 12 зүйлийн 12.4.1 дэх заалтын “тодорхойлсон,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмжийг тооцоолсон,” гэж, 12.5 дахь хэсгийн “байгууламж,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмж,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.