Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 11-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.13-5.15 дахь хэсэг:
"5.13.Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ.
5.14.Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална.
5.15.Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална."
2/8 дугаар зүйлийн 8.9, 8.10 дахь хэсэг:
“8.9.Энэ хуулийн 9.10 дугаар зүйлд заасан наадамд түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа элчин сайд олгоно.
8.10.2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.”
3/9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэг:
“9.10.Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.”
4/10 дугаар зүйлийн 10.21 дэх хэсэг:
“10.21 дүгээр зүйл.Уралдаанч хүүхдэд Улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгоно. Цол олгох журмыг Монголын морин спорт, уяачдын холбоо батална.”
5/15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт:
“15.1.8.Энэ хуулийн 5.13-т заасан эрийн гурван наадмын дүрмийг батлах.”
6/10 дугаар зүйлийн 10.22, 23 дахь хэсэг:
"10.22.Аймгийн дээд гурван насны гурван айраг, түрүүг улс бүсийн наадмын нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно.
10.23. Сумын гурван айраг түрүүг аймгийн нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно.”
7/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:
“19.1.4.Энэ хуульд заасан журмыг зөрчсөн уяачийн морийг уралдуулахгүй байх, цолыг хураах хүртэл арга хэмжээ авна.”
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн”... “тэмдэглэнэ.” гэсний дараа “Уг баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
“8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваачид допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгоно.”
2/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:
“10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач, Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол улсын дархан тод манлай уяач цол олгоно.”
3/10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:
“10.5. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач, бүх насанд түрүүлсэн бол аймгийн манлай уяач цол олгоно.”
4/10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг:
“10.6.Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач, бүх насанд түрүүлсэн бол сумын манлай уяач цол олгоно.”
4 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг .... оны ... дүгээр сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

О. АМГАЛАНБААТАР

О. АМГАЛАНБААТАР

Initiator of the draft law
О. АЛТАНГЭРЭЛ

О. АЛТАНГЭРЭЛ

Initiator of the draft law
Н. АЛТАНШАГАЙ

Н. АЛТАНШАГАЙ

Initiator of the draft law
a. amarmend

Т. АУБАКИР

Initiator of the draft law
Ц. БААТАРХҮҮ

Ц. БААТАРХҮҮ

Initiator of the draft law
Б. БАТБААТАР

Б. БАТБААТАР

Initiator of the draft law
Н. БАТСҮМБЭРЭЛ

Н. БАТСҮМБЭРЭЛ

Initiator of the draft law
Ж. БАЯРМАА

Ж. БАЯРМАА

Initiator of the draft law
a. amarmend

Б. БЕЙСЕН

Initiator of the draft law
Х. БОЛОРМАА

Х. БОЛОРМАА

Initiator of the draft law
Д. БУМ-ОЧИР

Д. БУМ-ОЧИР

Initiator of the draft law
Ж. ГАЛБАДРАХ

Ж. ГАЛБАДРАХ

Initiator of the draft law
Г. ГАНБААТАР

Г. ГАНБААТАР

Initiator of the draft law
a. amarmend

С. ГАНБААТАР

Initiator of the draft law
a. amarmend

Д. ГАНБАТ

Initiator of the draft law
Х. ЖАНГАБЫЛ

Х. ЖАНГАБЫЛ

Initiator of the draft law
Б. ЖАРГАЛАН

Б. ЖАРГАЛАН

Initiator of the draft law
Д. ЖАРГАЛСАЙХАН

Д. ЖАРГАЛСАЙХАН

Initiator of the draft law
Г. ЛУВСАНЖАМЦ

Г. ЛУВСАНЖАМЦ

Initiator of the draft law
Ц. МӨНХБАТ

Ц. МӨНХБАТ

Initiator of the draft law
П. МӨНХТУЛГА

П. МӨНХТУЛГА

Initiator of the draft law
a. amarmend

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
Б. НАЙДАЛАА

Б. НАЙДАЛАА

Initiator of the draft law
З. МЭНДСАЙХАН

З. МЭНДСАЙХАН

Initiator of the draft law
О. НОМИНЧИМЭГ

О. НОМИНЧИМЭГ

Initiator of the draft law
Н. НОМТОЙБАЯР

Н. НОМТОЙБАЯР

Initiator of the draft law
Б. ПУНСАЛМАА

Б. ПУНСАЛМАА

Initiator of the draft law
a. amarmend

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
a. amarmend

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law
Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law
a. amarmend

Ц. ТУВААН

Initiator of the draft law
Б. ТҮВШИН

Б. ТҮВШИН

Initiator of the draft law
a. amarmend

Ч. УНДРАМ

Initiator of the draft law
Г. ХОСБАЯР

Г. ХОСБАЯР

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law
О. ЦОГТГЭРЭЛ

О. ЦОГТГЭРЭЛ

Initiator of the draft law
Ө. ШИЖИР

Ө. ШИЖИР

Initiator of the draft law
Д. ЭНХТУЯА

Д. ЭНХТУЯА

Initiator of the draft law
С. ЭРДЭНЭБОЛД

С. ЭРДЭНЭБОЛД

Initiator of the draft law
Р. ЭРДЭНЭБҮРЭН

Р. ЭРДЭНЭБҮРЭН

Initiator of the draft law
Л. МӨНХБАЯСГАЛАН

Л. МӨНХБАЯСГАЛАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх