Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2 дугаар зүйл.. Хууль ёсны зарчим
1. Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.
2. Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
3. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
5. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
6. Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.
7. Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.
1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна.
2. Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.
1.4 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа
1. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3. Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.
4. Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
5. Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
6. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.
1.5 дугаар зүйл.. Хөөн хэлэлцэх хугацаа
1. Зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол шийтгэл оногдуулахгүй:
1.1. энэ хуульд хүнд арван нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл сануулах, эсхүл баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
1.2. энэ хуульд хүнд таван зуун нэгжээс дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.3. энэ хуульд хүнд арван мянган нэгжээс дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн;
1.4. энэ хуульд торгох шийтгэлийг хохирол, хор уршгийн тодорхой хувиар тооцон оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн;
1.5. Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн;
1.6. Татварын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 4 жил өнгөрсөн;
1.7. Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг үйлдсэнээс хойш 10 жил өнгөрсөн.
2. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1.1-1.3 дахь заалтад заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
3. Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1.1-1.3 дахь заалтад заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
4. Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.
5. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.
7. Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг бүртгэлийн хэрэг хаах, нээхээс татгалзах тухай шийдвэр, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ
2.1 дүгээр зүйл. Зөрчил
1. Энэ хуульд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.
2. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.
2.2 дугаар зүйл. Зөрчлийн хохирол, хор уршиг
1. Энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээдэд шууд учирсан үр дагаварыг хохиролд тооцно.
2. Энэ хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг зөрчлийн хор уршигт тооцно.
3. Зөрчлийн хор уршигт нөхөн төлбөр, алданги, шимтгэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлого бусад үр дагавар хамаарна.
4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчлийн хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулна.
5. Шүүх, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахын зэрэгцээ зөрчлийн шинж байдлыг харгалзан хохирлыг төлүүлэх, хор уршгийг арилгуулах арга хэмжээ авч болно.
2.3 дугаар зүйл. Зөрчил хамтран үйлдэх
1. Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.4 дүгээр зүйл. Зөрчил үйлдсэн хугацаа
1. Зөрчлийн хохирол, хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
2. Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
3. Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснийг мэдсээр байж үргэлжлүүлэн үйлдсэн бол шинээр зөрчил үйлдэгдсэнд тооцно.
2.5 дугаар зүйл. Зөрчил үйлдсэн газар
1. Зөрчил үйлдэгдсэн, эсхүл түүний хохирол учирсан газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИЙТГЭЛ
3.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах үндэслэл
1. Шийтгэлийн зорилго нь зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг, зөрчлийг арилгуулахад оршино.
2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.
3. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.
5. Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна.
3.2 дугаар зүйл. Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд
1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг,14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн бол шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3. Төрийн албан хаагчийн албаны чиг үүрэгтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
4. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл оногдуулна.
5. Гадаад улсын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6. Энэ хуулийн тусгай анги, эсхүл энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
7. Энэ хуульд заасан зөрчлийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, эсхүл түүнийг төлөөлөн үйлдсэн бол тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
8. Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
9. Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгосон, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ:
9.1. бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;
9.2. бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;
9.3. хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;
9.4. хуулийн этгээдийн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;
9.5. компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол толгой компанид;
9.6. зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг санаатайгаар татан буулгасан бол торгох шийтгэл, хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчид;
9.7. аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг үндэслэлгүйгээр тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээдэд, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан бусад хуулийн этгээдэд шилжүүлэн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр.
10. Хуулийн этгээдэд энэ зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь шийтгэлийн зорилгыг хангах боломжгүй бол шүүгч зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
11. Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн зөрчлийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
12. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн нэгэн адил шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3.3 дугаар зүйл. Шийтгэлийн төрөл
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна:
2. Сануулах, торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.
3.4 дүгээр зүйл. Сануулах шийтгэл
1. Энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулах шийтгэл гэнэ.
2. Сануулах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
3. Сануулах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулна.
4. Энэ хуулийн тусгай ангид сануулах шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд бусад шийтгэл оногдуулахгүйгээр сануулах шийтгэлийг эхний ээлжинд оногдуулна.
5. Сануулах шийтгэл оногдуулснаас хойш энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бол дараагийн үйлдсэн зөрчилд сануулах шийтгэл оногдуулахгүй.
3.5 дугаар зүйл. Торгох шийтгэл
1. Энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.
2. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арван нэгжээс хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуун нэгжээс хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
4. Шүүх, эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.
6. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, хохирол, хор уршгийн тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.
7. Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 24 цаг, түүнээс дээш хугацаагаар саатуулагдсан хүнд торгох шийтгэл оногдуулах бол нэг хоногийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэлээс хасаж тооцно.
9. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах үндэслэл болно.
10. Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.
11. Торгох шийтгэлийг баривчлах шийтгэлээр солихдоо биелүүлээгүй үлдсэн торгох шийтгэлийн хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцно.
12. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу прокурорын байгууллага төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр шүүхэд хандаж, шийдвэрлүүлнэ.
13. Зөрчил үйлдсэн хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
Тайлбар: Энэ зүйлд заасан “төрийн зарим үйлчилгээг хязгаарлах” гэдэгт тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах, тендер шалгаруулалтад оролцох, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх, үндэсний гадаад паспорт олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулахгүй байхыг ойлгоно.
3.6 дугаар зүйл. Баривчлах шийтгэл
1. Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
2. Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
3. Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.
4. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан, эсхүл торгох шийтгэлийг баривчлах шийтгэлээр сольсон тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулна.
6. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.
7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
8. Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна.
9. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Тайлбар:¬ Энэ зүйлд заасан “өрх толгойлсон эх, эцэг” гэдэгт Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг, “баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчин” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасныг ойлгоно.
3.7 дугаар зүйл. Эрх хасах шийтгэл
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, хуульд заасан бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.
2. Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно.
3. Торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол зөрчлийн бүртгэл, мэдээллийн сангийн баримтыг үндэслэн эрх бүхий албан тушаалтны саналын дагуу эрх хасах шийтгэл оногдуулж болно.
4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна.
5. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол энэ хуулийн тусгай ангид заасныг харгалзахгүйгээр эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.
Тайлбар: Энэ зүйлд заасан ”удаа дараа” гэснийг зөрчлийг 3, түүнээс дээш удаа, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу зөрчлийн оноо хасаж тооцсон нь тогтоосон дээд хязгаарт хүрснийг ойлгоно. -Энэ зүйлд заасан “ноцтой” гэснийг тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг ойлгоно.
3.8 дугаар зүйл. Шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл
1. Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй.
3.9 дүгээр зүйл. Зөрчлийн хэрэг хариуцах чадвар
1. Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.
2. Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
3.10 дугаар зүйл. Шийтгэл оногдуулахад харгалзах байдал, хөнгөрүүлэх үндэслэл
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх, эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан шийтгэлийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн шинж байдал, хохирол нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан оногдуулна.
2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг хоёр дахин хөнгөрүүлнэ.
3. Шүүх, эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээ оногдуулахгүй байх үндэслэл болохгүй.
5. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл нь 5.5, 5.9, 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 6 даь хэсэг, 5.17, 5.18, 6.5, 6.7, 6.8, 6.9, 6.16, 6.17, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15, 7.16, 8.7, 9.3, 9.4, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.21,10.2, 10.3, 10.5, 10.6, 10.7,10.8, 10.14, 10.20, 10.24, 10.25, 10.30, 10.35, 11.9, 14.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 20 дахь хэсэг, 14.8 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг,15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14, 15.18, 15.26, 15.29, 15.30, 15.33, 15.34, 16.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй.
3.11 дүгээр зүйл. Зөрчлийн хохирол, хор уршгийг арилгуулах
1. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зөрчлийн хохирол, хор уршгийг арилгуулах арга хэмжээг авна.
2. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хохирол, хор уршгийг арилгуулах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэнэ.
3. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл, зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно.
3.12 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах
1. Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арвандөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна.
2. Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүн, эсхүл энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 7-д заасан нөхцөл байдал тогтоогдсон бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
3.13 дугаар зүйл. Өршөөл үзүүлж шийтгэлээс чөлөөлөх
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
4.1 дүгээр зүйл.. Хөрөнгө, орлогыг хураах
1. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураана.
2. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогыг хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгахад зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
3. Хөрөнгө, орлогыг хураах, хохирол нөхөн төлөх, хор уршгийг арилгахад зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.
Тайлбар: Энэ зүйлд заасан “зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.
4.2 дүгээр зүйл.. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураах
1. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураана.
2. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө болох техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл бол тэдгээрийг хураахгүй.
4. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хохирол нөхөн төлөх, хор уршгийг арилгахад зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
5. Зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг улсын орлого болгох, худалдан борлуулах, хохирол нөхөн төлөх, хор уршгийг арилгахад зарцуулах, устгах харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна.
4.3 дүгээр зүйл.. Хохирол нөхөн төлүүлэх, хор уршиг арилгуулах
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгуулна.
2. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулахаар улсын төсөвт төвлөрүүлнэ.
4.4 дүгээр зүйл. Албадан эмчлэх
1. Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх зөрчил үйлдсэн согтуурах, мансуурах донтой хүнийг албан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргана.
2. Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
4.5 дугаар зүйл. Албадан сургалт
1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Хуульд өөрөөр заагаагүй бол баривчлах шийтгэл шийтгэгдсэн хүнийг албадан сургалтад хамруулах арга хэмжээг баривчлах шийтгэлээ эдэлж байх хугацаанд нь, энэ хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр баривчлах шийтгэл оногдуулаагүй, эсхүл торгох шийтгэл шийтгэгдсэн, эсхүл шийтгэлээс чөлөөлөгдсөн хүнийг албадан сургалтад хамруулах ажлыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулна.
3. Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна.
4. Албадан сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, ЁС СУРТАХУУН, ӨМЧЛӨХ ЭРХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, орон сууцны орц, хонгил, гудамж талбайд бие зассан, эсхүл шүлс, нус цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжээс хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдээс бусад бодис, түүхий эдийг хэрэглэж мансуурсан бол хүнийг албадан сургалтад хамруулж нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.2 дугаар зүйл. Танхайрах
1. Хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх аргаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгонобайгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл. Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1. Шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.4 дүгээр зүйл. Хүний биед халдах
1. Хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдсан бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Энэ зөрчлийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.5 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
1. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх, хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Түр хамгаалах байрыг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, эсхүл бусадтай харилцахыг хязгаарласан, эсхүл хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж хүнийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.6 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хуулиар асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүн, хуулийн этгээд нь:
2.1. хүүхдэд утаат болон электрон тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат болон электрон тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн;
2.2. хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.1. аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан;
3.2. өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;
3.3. өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж ашиг олох үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх хуульд заасан нийтлэг шаардлага, стандартыг хангах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тэтгэлгийг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
6. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн бол хүнийг албадан сургалтад хамруулж, таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.7 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх
1. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад харуулсан, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.
5.8 дугаар зүйл. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих
1. Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.9 дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом тоглох
1. Тусгайлан бэлтгэсэн орон байранд болон олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.10 дугаар зүйл. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
1. Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.11 дүгээр зүйл. Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах
1. Олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд гадаад улсаас ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.12 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтэлсэн, нэвтрүүлсэн бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж, нэвтрүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гэрч, хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргасан, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараасан, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийсэн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй, эсхүл шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.13 дугаар зүйл. Хууль бусаар зэвсэг эзэмших
1. Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд иргэний зориулалттай галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах хуульд заасан журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийг нийтэд худалдаалах хуульд заасан журмыг зөрчсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.14 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
1. Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдлийг бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуулиар хориглосон жагсаал, цуглааныг зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл хүнийг жагсаал, цуглаанд оролцуулахын тулд эд мөнгө өгсөн, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Жагсаал цуглааныг зохион байгуулагч, оролцогч зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчиндоо аюул учруулж болох амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.15 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1. Хүний эрх хамгаалагчийн хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.16 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих
1. Төрийн бус байгууллага нь:
1.1. улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлсэн;
1.2. орлогоо дүрэмдээ зааснаас өөр зорилгоор зарцуулсан;
1.3. зохицуулалтгүй санхүүгийн сувгаар мөнгөн гүйлгээ хийсэн;
1.4. үндсэн зорилгоо өөрчилж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан;
1.5. нэргүй дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашигласан;
1.6. хориглосон эх үүсвэрээс санхүүжилт авсан, эсхүл олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн бус байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид хандив өгсөн бол хандивыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Төрийн бус байгууллага нь улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, эсхүл шашны байгууллагаас бусад сан нь шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулсан, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Төрийн бус байгууллага нь хуульд заасан хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.17 дугаар зүйл. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих
1. Терроризмтой холбоотой мэдээ, мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террорист үйлдэл, үйл ажиллагаанд өдөөн хатгасан аливаа явуулга, суртал ухуулга, үзэл санаанд автахгүй байх, терроризмыг сурталчлах, олон нийтэд уриалах, нийтийн өмнө зөвтгөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, терроризмоос сэргийлэх, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, эсхүл түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Зөвлөлийн терроризмоос сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хүн, хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцаагаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол царцаагаагүй хөрөнгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.18 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх
1. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.19 дүгээр зүйл. Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
1. Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.20 дугаар зүйл. Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих
1. Хариулгагүй мал нь улсын хил давсан бол малчныг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хилийн зурваст мал хариулгагүйгээр бэлчээсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Улсын хилийн зурвас, бүсэд хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, эсхүл хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж, хилийн шугам, тэмдгийн дэргэд очсон бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нисгэгчгүй төхөөрөмж нисгэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл, байрлалыг өөрчлөх, зорчигчийг суулгах, буулгахыг улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй үйлдсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Зөвшөөрөлгүйгээр хилийн бүс, зурвас, боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.21 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн:
1.1. бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн;
1.2. нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн;
1.3. нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн;
1.4. нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн;
1.5. ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан;
1.6. хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн:
3.1. хуульд заасан хугацаанд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл аваагүй;
3.2. оршин суух хугацааг хэтрүүлсэн;
3.3. визийн хүчинтэй байх хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
4. .Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний:
4.1. хуульд заасан хугацаанд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл аваагүй;
4.2. оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн;
4.3. визийн хүчинтэй байх хугацааг хэтрүүлсэн бол гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.22 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.23 дугаар зүйл. Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1. Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Барилга байгууламжийг шинээр барих, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, өргөтгөх, засварлах, эсхүл гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэх, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхдөө магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлаагүй, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаарх мэдээллийг өгөөгүй, эсхүл буруу мэдээлэл өгсөн, эсхүл гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй, гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдах, ашиглахдаа галын аюулгүй байдлыг хангаагүй бол хүнийг нэг зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.24 дүгээр зүйл. Дайчилгааны тухай хууль зөрчих
1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх, улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Монгол Улсын иргэн хуульд заасны дагуу дайчилгааны сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Монгол Улсын иргэн дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирээгүй, эсхүл дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.25 дугаар зүйл. Онц байдлын тухай хууль зөрчих
1. Холбооны, эсхүл олшруулах, дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тогтоосон хяналтын журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.26 дугаар зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ХҮНС, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
6.1 дүгээр зүйл. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
1. Хот, суурин газарт стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон хориглолтыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1. Эмчлэх, сувилах, эм барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хүнийг ажиллуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн өвчтөн, эсхүл нас барагчийн өвчин, эмгэгийн талаарх хуулиар хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөн, эсхүл нас барагчийн ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Өвчин үүсгэгч нян, түүний хорыг лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр:
3.1.өсгөвөрлөсөн; 3.2.үржүүлсэн; 3.3.хадгалсан; 3.4.нөөцөлсөн; 3.5.мэдсээр байж тээвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хуульд заасан шаардлага хангаагүй байгууллага, хүн үр хөндөх ажилбарыг гүйцэтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.3 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих
1. Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.4 дүгээр зүйл. Дархлаажуулалтын тухай хууль зөрчих
1. Заавал хийх дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Дархлаажуулалтын бэлдмэлийг хэм заагуур, дагалдах баримт бичгийн хамт зориулалтын саванд баталгаат тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй, эсхүл зориулалтын байранд хадгалаагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Сэргийлэх тарилгыг хүүхэд, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.5 дугаар зүйл. Донорын тухай хууль зөрчих
1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэлгүйгээр донорын цус сэлбэсэн, эсхүл эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага нь ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсанаас бусад эд, эрхтнийг импортолсон, эсхүл цус, цусан бүтээгдэхүүнийг экспортолсон, импортолсон бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Амьд донороос эс, эд, эрхтэн авахдаа хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Донорын эс, эд, эрхтнийг худалдан авах, эсхүл худалдаалахаар сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.6 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих
1. Эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглээнд гаргах хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. .Эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, лабораторийн урвалж, оношлуур импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эмнэлгийн мэргэжилтэн:
3.1. эмийн жор, эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;
3.2. эмийн жорыг стандартын дагуу бичээгүй;
3.3. жороор олгох эмийг жоргүйгээр олгосон;
3.4. эмийг хүчингүй жороор олгосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Эрүүл мэндийн байгууллага, эм барих эрхгүй эмнэлгийн мэргэжилтэн эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, лабораторийн урвалж, оношлуур худалдсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага:
5.1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, лабораторийн урвалж, оношлуураар үйлчилсэн;
5.2. эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан, эсхүл энэхүү үйл ажиллагаанд эмч оролцсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Энэ хуулийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд үйлдсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, лабораторийн урвалж, оношлуурын хадгалалтын горим зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Эмнэлзүйн өмнөх судалгаа хийх, эсхүл эмнэлзүйн туршилт явуулах хуульд заасан журам зөрчсөн бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Хуульд заасныг зөрчиж:
9.1. эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, лабораторийн урвалж, оношлуурын сав, баглаа боодлын хаяглалт, эсхүл тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн;
9.2. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, биобэлдмэл, лабораторийн урвалж, оношлуур, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
9.3. хүн, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалт хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулсан бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Эм найруулах, савлах үйл ажиллагаа гүйцэтгэхдээ:
12.1. эмчийн жорын дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн үндсэн түүхий эд, чанарын шаардлага хангасан туслах түүхий эдийг ашиглаагүй;
12.2. эмийн сангаас бусад газарт;
12.3. эм найруулах стандартын шаардлага хангаагүй эмийн санд;
12.4. эм барих эрхгүй хүн эм зүйн технологийг мөрдөөгүй бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Заавал хийх дархлаажуулах бэлдмэл, эсхүл үнэ төлбөргүй олгох зориулалттай буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар:Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, урвалж, оношлуурыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаана.
6.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн, эсхүл эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг:
2.1.үйлдвэрлэх; 2.2.бэлтгэх; 2.3.боловсруулах; 2.4.хадгалах; 2.5.бүртгэх; 2.6.хуваарилах; 2.7.тээвэрлэх; 2.8.улсын хилээр нэвтрүүлэх, эсхүл зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр, эсхүл жоронд зааснаас илүү тоо, хэмжээгээр, эсхүл хүчингүй жороор, эсхүл арван найман насанд хүрээгүй хүнд олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг аливаа хэлбэрээр сурталчилсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.8 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хууль зөрчих
1. Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, эсхүл шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүнийн нөөцийн агуулах, эсхүл агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэгнээс бусад утаат болон электрон тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, эсхүл шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүнийн нөөцийн агуулах, эсхүл агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэгт утаат болон электрон тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат болон электрон тамхи, импортлох, экспортлох, үйлдвэрлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Утаат болон электрон тамхийг зөвшөөрөлгүй, хориглосон хэлбэрээр худалдсан бол зөрчилтэй эд юмс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Утаат болон электрон тамхийг хуулиар хориглосон хэлбэрээр сурталчилсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.9 дүгээр зүйл. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан, эсхүл тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүйгээр шинэ нэр, төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулсан, эсхүл үйлдвэрлэлийн байршлыг хууль бусаар өөрчилсөн, эсхүл согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хуулиар хориглосон газарт явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийгхорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжгүй, эсхүл түүнийг нэгдсэн тоолуурын сүлжээнд холбоогүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл зориулалтын бус тоног төхөөрөмж ашигласан, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүнсний зориулалтын бус түүхий эдээр, согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, эсхүл чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, эсхүл тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа худалдаа, үйлчилгээнд нийлүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тоо, хэмжээ, хатуулгыг бүртгэж, холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Согтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөг торгох, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад ажилтнуудаа хамруулаагүй бол хүнийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Согтууруулах ундааг импортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Хуулиар хориглосон газарт согтууруулах ундаа хэрэглэсэн, 21 насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа худалдан авсан, хэрэглэсэн бол согтууруулах ундааг хурааж хүнийг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгосон, хэрэглэхийг зохион байгуулсан, энэ зорилгоор орон байр ашиглуулсан, мөнгөн туслалцаа үзүүлсэн, согтууруулах ундаа өгсөн, бэлэглэсэн, бусад хэлбэрээр согтууруулах ундаа олж авах, хэрэглэхэд нь тусалсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.
14. Согтууруулах ундаа импортлох жагсаалтад орсон согтууруулах ундаа импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, эсхүл хил, гаалийн эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлгүүлээгүй бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын төсвөөс, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Согтууруулах ундааг хуульд заасан хориглосон хэлбэрээр сурталчилсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссаныг тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэнд тооцно.
6.10 дугаар зүйл. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих
1. Хуулиар хориглосон, техникийн зохицуулалтын шаардлагад нийцээгүй дотоодын үйлдвэрийн болон импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүүхдийн хүнсэнд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй эд юмс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуулиар хориглосон мэдээллийг зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгод тусгасан, эсхүл хүнсний бус сав, баглаа, боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, импортолсон, эсхүл битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан бол зөрчилтэй эд юмс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Зориулалтын бүтээгдэхүүнийг хуулиар хориглосон хэлбэрээр сурталчилсан, эсхүл зориулалтын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.11 дүгээр зүйл. Хүнсний тухай хууль зөрчих
1. Хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсийг зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан нэр төрөл, тоо хэмжээнд зааснаас илүү хэмжээгээр экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагыг зөрчиж хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд зохих мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх талаар хуульд заасан шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хуулиар зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтрүүлж пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.12 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих
1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд юмстай биечлэн харьцах ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүй, эсхүл хадгалах, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн, импортолсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан аваагүй, эсхүл татаж аваагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, бүртгүүлээгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй хүнсний зориулалтын бус сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмж ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдсан, импортолсон, үйлчилсэн, тээвэрлэсэн бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг хурааж, хүний нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.13 дугаар зүйл. Органик хүнсний тухай хууль зөрчих
1. Органик үйлдвэрлэл эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи мөрдөөгүй, органик бус хүнс, тэжээл, бордоог органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Органик үйлдвэрлэлийн үйл явц болон органик хүнсийг хоёр жил тутамд баталгаажуулалтад хамруулах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлд ашиглах ойн дагалт баялаг болон байгалийн ургамлыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон талбайгаас түүгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Oрганик хүнс үйлдвэрлэлд цацрагийн боловсруулалт хийсэн, эсхүл айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг, эсээр үржүүлэх /кпонинг/ аргаар гарган авсан мал амьтан, тэдгээрийн үр төл, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашигласан, эсхүл хэрэглэх бодисын жагсаалтад зааснаас өөр бодис хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.14 дүгээр зүйл. Баяжуулсан хүнсний тухай хууль зөрчих
1. Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ үндэсний стандартыг мөрдөөгүй, эсхүл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон баяжуулагч бэлдмэлээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулаагүй, эсхүл албан журмаар баяжуулах хүнсийг баяжуулалгүй үйлдвэрлэсэн бол хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгээг хуульд заасны дагуу бүртгүүлээгүй хэрэглэсэн, эсхүл баяжуулагч бэлдмэлийн орц найрлагыг шошгод тусгаагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Баяжуулагч бэлдмэл импортлогч баяжуулагч бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх тээвэрлэлт, хадгалалтын горимыг мөрдөөгүй, эсхүл албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад зааснаас өөр найрлага бүхий баяжуулагч бэлдмэл импортолсон, эсхүл гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээгүй баяжуулагч бэлдмэл импортолсон бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Баяжуулсан хүнс импортлогч нь албан журмаар баяжуулах хүнсний стандартын шаардлага хангаагүй, эсхүл тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулсан хүнс импортолсон бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.15 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих
1. Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.16 дугаар зүйл. Хог хаягдлын тухай хууль зөрчих
1. Аюултай хог хаягдлыг бүртгэх, тайлагнах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг:
2.1.цэвэрлэх; 2.2.цуглуулах; 2.3.ангилах; 2.4.тээвэрлэх; 2.5.дахин боловсруулах; 2.6.сэргээн ашиглах; 2.7.устгах; 2.8.булшлах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг:
3.1.ангилах; 3.2.цуглуулах; 3.3.тээвэрлэх; 3.4.дахин боловсруулах; 3.5.сэргээн ашиглах; 3.6.устгах журам, аргачлал, зааврыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Харьяа нэгж, байгууллагад үүссэн болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан газарт үлдсэн галт зэвсэг, сум, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, тэдгээрийн үлдэгдлийг:
4.1.цуглуулах; 4.2.тээвэрлэх; 4.3.дахин боловсруулах; 4.4.сэргээн ашиглах; 4.5.устгах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг:
5.1.ангилах; 5.2.цуглуулах; 5.3.тээвэрлэх; 5.4.дахин боловсруулах; 5.5.сэргээн ашиглах; 5.6.устгах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын талаар хуульд заасан:
6.1.энгийн хог хаягдлаа ангилан ялгах; 6.2.хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх; 6.3.үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх; 6.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх; 6.5.аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн сануулах, эсхүл этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, усан сан бүхий газар, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэгмянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлал, зуслан, орон сууц, олон нийтийн бүс, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн тэжээгдлийн мужийн дотор, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламж байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.17 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих
1. Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн заагт зөвшөөрөлгүй нэвтэрч хохирол учруулсан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөөгүй бордоо ашигласан, эсхүл бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгасан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.18 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль зөрчих
1. Сургалт-дасгалжуулалтынүйл ажиллагаанд стандарт, сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөөгүй, эсхүл хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулаагүй бол хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу эрх авалгүй эрхэлсэн, эсхүл эрх аваагүй этгээдээр сургалт-дасгалжуулалтыг удирдуулсан бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу эрх авалгүй эрхэлсэн, эсхүл эрх аваагүй этгээдээр сургалт-дасгалжуулалтыг удирдуулсан бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ӨМЧ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ЗӨРЧИЛ
7.1 дүгээр зүйл. Газрын тухай хууль зөрчих
1. Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Газрыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар эзэмшсэн, ашигласан бол газар ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийтээр ашиглахаар тогтоосон зуслан, намаржаа, отрын нөөц нутагт өвөлжөө хаваржааны зориулалтаар хашаа саравч барьсан, эсхүл бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар орон нутгийн удирдлагаас гарсан шийдвэрийг дагаж биелүүлээгүй, эсхүл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бэлчээрийг хашсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хуульд заасны дагуу хязгаарласан хугацаанд мал бэлчээсэн бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Газрын төлөв байдлыг доройтуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж газар ашигласан, эзэмшсэн бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, эсхүл хот, тосгон, бусад суурин газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Баримт бичиг, олон нийтийн арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэсэн, эсхүл газар усны албан ёсны нэрийг баримт бичиг, олон нийтийн арга хэмжээнд монгол хэлнээс бусад хэлээр хэрэглэсэн, орчуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хуулиар тогтоосон хугацаанд хийлгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.2 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих
1. Тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, эсхүл хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх, эсхүл цомхотгосон болон элдэншүүлээгүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Барилга, замын байгууламжийн барилгын ажлын явцад эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгайлан зөвшөөрснөөс бусад газарт автомашин, мотоспортын үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн зохион байгуулах явцад эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.3 дугаар зүйл. Ойн тухай хууль зөрчих
1. Зөвшөөрөлгүйгээр хуш модны самар, жимс, жимсгэнэ, хусны шүүсийг ойгоос авч ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл тавин нэгжээс нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялгийг ашиг олох зорилгоор, үйлдвэрлэлийн зориулалтаар ойгоос авч ашигласан, худалдсан, худалдан авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төгрөгөөр торгоно.
5. Зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэх, эсхүл ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн, эсхүл мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Ой, ойн сан бүхий газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Ойгоос мод, ойн дагалт баялгийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн эд юмсыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн; 8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн; 8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан; 8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.4 дүгээр зүйл. Агаарын тухай хууль зөрчих
1. Агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг зориуд буруу мэдээлсэн, эсхүл нуун дарагдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаасан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суурилуулаагүй, эсхүл зохих стандартад нийцээгүй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашигласан, эсхүл агаарын чанарыг сайжруулах бүсэд агаарын бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.5 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих
1. Ус, усны нөөцийг зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас өөр зориулалтаар, эсхүл зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ус ашиглагч нь дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх, ус ашиглалтын менежер ажиллуулах, эсхүл ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад цэгт, эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээг хэтрүүлж хаягдал ус хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Ашиглаж дууссан цооногоо битүүмжилж эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалт, эсхүл эрүүл ахуйн бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжээс хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Ус ашиглах зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Ус ашиглагч нь биологийн нөөц хамгаалах байгууламжгүй, эсхүл усыг үргүй зарцуулж ууршуулж, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхгүй байх нөхцөлийг хангаагүй усны барилга байгууламж, усан сан, далан, суваг байгуулсан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Уул уурхайн олборлолтод усыг ашиглахдаа голын эрэг, голдирлыг хөндсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Рашааныг горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээ, эсхүл зөвшөөрөлгүй ашигласан, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл тээврийн хэрэгсэл, бохир зүйл угаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.6 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай хууль зөрчих
1. Газрын хэвлийг дур мэдэн ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Газрын хэвлийг ашиглах явцад өрөмдлөгийн цооногийг хүн, мал, ан амьтанд аюулгүй байлгаагүй, эсхүл эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож засаж тохижуулаагүй, эсхүл ашиглах үед илэрсэн үнэт метал, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй, эсхүл улсад тушаагаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсэж болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, эсхүл ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, эсхүл олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.7 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хууль зөрчих
1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа Монголбанканд тушаах, эсхүл худалдан авах болон бүтээгдэхүүн нийлүүлэх давуу эрхийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид олгох үүргээ биелүүлээгүй, эсхүл хайгуулын, ашиглалтын талаар хуурамч мэдээ, тайлан гаргасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэт металл, эрдэнийн чулууны тоо хэмжээг зохих журмын дагуу бүртгүүлээгүй, эсхүл сорьц, чанарыг тогтоолгоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөлд зааснаас өөр төрлийн ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулсан, эсхүл ашигт малтмалын нөөцийг сорчлон ашигласан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Бичил уурхай эрхлэгч нь олгосон газрыг өөр зориулалтаар ашигласан, эсхүл гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлсэн, барьцаалсан, түрээслэсэн, худалдсан, эсхүл олборлолт явуулсан газрыг аргачлалын дагуу нөхөн сэргээгээгүй бол учруулсан хохирлыг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг түүсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.8 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих
1. Зөвшөөрөлгүйгээр, гэрээний үндсэн дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгуулж, хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, байгаль орчныг хамгаалах болон хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгаагүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.9 дүгээр зүйл. Газрын тосны тухай хууль зөрчих
1. Гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуурамч, мэдээ тайлан гаргаж, эсхүл олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулж, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөж, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулж, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажилтан ажилд авахад Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж, Монгол Улсын иргэнд давуу эрх олгох, эсхүл гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, эсхүл хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, эсхүл дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг устгасан, эсхүл талбайн хилийн шав тэмдэг тавиагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Гэрээлэгч хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй, батлуулсан боловч хэрэгжүүлээгүй, төслийг батлуулаагүй, жилийн төлөвлөгөө, төсвөө ирүүлээгүй, нөөцийн хөдөлгөөний тооцоог хянуулаагүй, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдээгүй бол учирсан хохирлыг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Гэрээлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийж дуусгаагүй, эсхүл хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгааг хуульд заасан хугацаанд хувь хэмжээгээр байршуулаагүй, эсхүл хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах зардлыг гаргаагүй, эсхүл гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Гэрээлэгч нь техникийн осол, санхүүгийн хүнд байдалд орсон, эсхүл давагдашгүй хүчин зүйлийн улмаас хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаагаа зогсоох болсныг эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдээгүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөөгүйгээс хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт бичгийн хувийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч, үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.10 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих
1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлж, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.11 дүгээр зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих
1. Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй зүйлийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.12 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих
1. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг барьсан, ашигласан, тээвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Амьтныг ашиглах, барих, агнах зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан, өсгөж үржүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.13 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль зөрчих
1. 3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээг зөрчиж, эсхүл хориглосон арга ашиглан элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хууль бусаар бэлтгэсэн эд юмсыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг түүж бэлтгэсэн бол хууль бусаар бэлтгэсэн эд юмсыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.14 дүгээр зүйл. Ургамал хамгааллын тухай хууль зөрчих
1. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Зөвшөөрөлгүйгээр ургамал хамгаалах бодис үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, туршсан, эсхүл зориулалтын бусаар ашигласан бол зөрчилтэй барааг хурааж, учруулсан хохирлыг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Ашиглаж, эзэмшиж байгаа, өмчилсөн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Гарал үүслийн гэрчилгээгүй ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн, эсхүл борлуулсан бол зөрчилтэй барааг хурааж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.15 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчих
1. Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулсан, эсхүл гэрээнд зааснаас өөр, эсхүл байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.16 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
1. Газар өмчлөгч нь өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, эсхүл газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
8.1 дүгээр зүйл. Боловсролын тухай хууль зөрчих
1. Мөнгө, эд хөрөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн, үзвэр, үйлчилгээний тасалбар худалдаж авахыг тулгасан, шаардсан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Боловсролын стандарт, эсхүл цэцэрлэг, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Боловсролын сургалтын байгууллага нь хууль тогтоомжид заасны дагуу урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэлгүйгээр шинэ хөтөлбөрөөр сургалт эрхэлсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.2 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хууль зөрчих
1. Хууль тогтоомжид заасан багц цаг, эсхүл сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангаагүй хүнийг элсүүлсэн, төгсгөсөн бол хохирлыг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих
1. Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж, эсхүл нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тооноос хэтрүүлж, эсхүл нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай шаардлага хангаагүй орчинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулсан, эсхүл хүүхэд харах үйлчилгээний байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулсан, эсхүл шашны зан үйл, үйл ажиллагаа явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхисон, эсхүл эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм, бэлдмэл уулгасан, тариа тариулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.4 дүгээр зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих
1. Сургалтын дүнг засаж сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг буруу гарган ирүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.5 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль зөрчих
1. Хуулиар тогтоосон хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичих журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.6 дугаар зүйл. Соёлын тухай хууль зөрчих
Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгад эзлэх үндэсний болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг баримтлаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.7 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих
1. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй, эсхүл соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуульд заасан журам, эсхүл стандартыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:
8.1. геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;
8.2. тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;
8.3. судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;
8.4. малтлага, судалгааны явцад үүссэн нүх болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, эсхүл олдворыг стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
10. Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Түүх, соёлын дурсгал зүйлийг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн, устгасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуугаас хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
8.8 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль зөрчих
1. Хүн, мал, амьтан, байгаль орчинд хортой судалгаа явуулсан, эсхүл эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрснийг мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй, эсхүл ажлаа зогсоогоогүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
8.9 дүгээр зүйл. Музейн тухай хууль зөрчих
1. Музейн ерөнхий бүртгэл болон сан хөмрөгийн бүртгэлийг музейгээс өөр газарт хадгалсан, эсхүл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, эсхүл хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулсан, эсхүл засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
9.1 дүгээр зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих
1. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан, гүйцэтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны баталгаат хугацааг хангаагүй бараа борлуулсан, эсхүл хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх шаардлагыг тогтоосон бараанд баталгаажуулалт хийлгээгүй бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зохиомол хомсдол бий болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.2 дугаар зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газарт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.3 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль зөрчих
1. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, эсхүл үгсэн хуйвалдах хэлцэл хийж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, өмнөх жилийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 4-6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Аж ахуй эрхлэгч нь өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан, эсхүл байгуулсан гэрээ, хэлцэл /картель/ нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл өрсөлдөөнийг хязгаарласан, нийтийн ашиг сонирхолд харшилсан гэрээ, хэлцэл /картель/-ийг дэмжиж оролцсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, өмнөх жилийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Давамгай байдалтай хуулийн этгээд нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худалдан авахдаа аж ахуй эрхлэгч нь эрх бүхий байгууллагад мэдэгдэж зохих дүгнэлтийг гаргуулаагүй бол хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулахад аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. -Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол хохирлын хэмжээг харгалзан энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг багасгаж болно. -Энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг 100 хүртэл хувиар, хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчид 50 хүртэл хувиар багасгаж болно.
9.4 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах
1. Аж ахуйн нэгжийн аж ахуй, банк, санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан, эсхүл хууль ёсны дагуу танилцсан этгээд, эсхүл уг мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд ашигласан, эсхүл бусдад тараасан, задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.5 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих
1. Зохиогчийн эрх нь хамгаалагдсан бүтээлийн эд хөрөнгийн онцгой эрх, эсхүл хамаарах эрхийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Зохиогчийн эрх хамгаалагдсан эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг хууль бусаар өөрчилсөн, тараасан, хуурамчаар үйлдсэн, устгасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, хууль бусаар олсон орлогыг хурааж, хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эрхийн удирдлагын мэдээллийг зохиогч болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуульд заасан эрхийг зөрчих боломж олгосон, эсхүл зөрчлийг нуун дарагдуулах зорилгоор санаатайгаар устгасан, өөрчилсөн, эсхүл нэмэлт хийсэн бол хүнийг таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
4. Эрхийн удирдлагын талаар гуйвуулсан мэдээлэл агуулсан бүтээлийн хуулбар, тоглолт, фонограммын бичлэгийг нийтэд түгээх, импортлох, нийтэд дамжуулах, нийтэд ашиглах боломж олгосон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
5. Зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх, өөрийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан хамгаалах зорилгоор хэрэглэж байгаа технологийн хамгаалалтыг санаатайгаар эвдсэн, идэвхгүйжүүлсэн, устгасан, гэмтээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
6. Технологийн хамгаалалтыг эвдэх, идэвхгүйжүүлэх, устгах, гэмтээх үндсэн зориулалттай технологи, тоног төхөөрөмжийг арилжааны зорилгоор үйлдвэрлэсэн, импортолсон, түрээслэсэн, нийлүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
7. Интернетийн үйлчилгээ түгээгч, агрегатор, цахим хуудас эрхлэгч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон сувгийн дамжуулагч нь өөрийн болон бусад сервер, сүлжээ, санд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй бол хоёр мянга зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Интернетийн үйлчилгээ түгээгч, агрегатор, цахим хуудас эрхлэгч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон сувгийн дамжуулагч нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдсэн даруй тухайн зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглалтыг зогсоогоогүй, эсхүл хаагаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Хамтын удирдлагын байгууллага батлагдсан төлбөрийн хэмжээнээс илүү хэмжээгээр төлбөр хураан авсан, батлагдсан төлбөр дээр нэмэлт төлбөр ногдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаагаа ашгийн төлөө болгож өөрчилсөн, зохиогчийн эрх, хамаарах эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогч, эсхүл тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.6 дугаар зүйл. Патентын тухай хууль зөрчих
1. Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдсан, ашигласан, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.7 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
1. Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Төсөөтэй барааны тэмдэг ашиглаж, эсхүл газар зүйн заалтыг тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа бүтээгдэхүүнд хэрэглэж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.8 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих
1. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч, бүтээгдэхүүн хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмж, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлээгүй, эсхүл газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулаагүй, эсхүл бохирдсон болон эвдэрч гэмтсэн газрын хөрсийг нөхөн сэргээж ургамалжуулаагүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулаагүй, эсхүл олон улсын стандарт болон үндэсний стандартад нийцээгүй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон, эсхүл үндэсний стандартад нийцээгүй газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрийн болон бүтээгдэхүүний хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээр орчинд хадгалсан, эсхүл зайлуулсан, эсхүл устгасан бол хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны бүтээгдэхүүн, тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зориулалтын бус болон стандартын шаардлага хангаагүй газарт, эсхүл зориулалтын буулгах байгууламжгүй саванд хадгалсан, эсхүл стандарт, технологийн шаардлага хангаагүй саванд савалсан, эсхүл баталгаагүй түгээгүүр, эсхүл авто болон вагонцистернээс, эсхүл зөвшөөрөгдөөгүй газарт худалдсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн болон стандартын шаардлага хангаагүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон, үйлдвэрлэсэн, худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.9 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих
1. Бүртгэлгүй пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашигласан, эсхүл ашиглаж болох бодисын ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн, эсхүл жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг химийн хорт болон аюултай бодистой харьцдаг ажилд ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлсэн, эсхүл нэр төрөл, шинж чанар, хэрэглэх заавар нь тодорхой бус химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Химийн хорт, аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.10 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, тээвэрлэсэн, тэсэлгээний ажил явуулсан бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, импортолсон, эсхүл зөвшөөрөлтэй ашиглах пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашигласан бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцалж, хуулийн этгээдийг долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.11 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хууль зөрчих
1. Зар сурталчилгаа түгээгч хэн болохыг тодорхой заагаагүй, эсхүл тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгаагүй зар сурталчилгааг түгээсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Зар сурталчилгаанд хүн, хуулийн этгээдийн нэр, бүтээл, бэлгэдэл, барааны тэмдэг, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хууль бус зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.12 дугаар зүйл. Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах
1. Бараа, бүтээгдэхүүнийг үнэлгээнд хамруулаагүй, эсхүл хуурамчаар үйлдвэрлэсэн, хадгалсан, түгээсэн, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.13 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль зөрчих
1. Хөтөч-тайлбарлагч жуулчнаас шан харамж шаардсан, эсхүл аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжээс зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Жуулчны үйлчилгээний байгууллага нь аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Жуулчны үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.14 дүгээр зүйл. Дампуурлын тухай хууль зөрчих
1. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч, холбогдох бусад этгээд биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Шүүх дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл үүсгэх гэж байгааг мэдсээр байж тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, баримт бичгийг нуусан, эсхүл нуухад тусалсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийн тооллогын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.15 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хууль зөрчих
1. Жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зээлийн хөрөнгийг эргэн төлүүлж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.16 дугаар зүйл. Компанийн тухай хууль зөрчих
1. Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах, мэдээлэх, тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Компанийн тухай хуульд заасныг зөрчиж:
2.1. хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцсэн;
2.2. хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулсан;
2.3. хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхдээ саналын хуудас ашиглахгүйгээр санал хураалтыг явуулсан;
2.4. хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан авах опционд заасан хувьцааны үнийг опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хувьцаат компанийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас, хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хувьцаат компанийн хувьцааг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц, эсхүл түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Компанийн хувьцааг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсхүл компанийн хувьцааны тав, түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын гурван өдрийн дотор компанид бичгээр мэдэгдээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хувьцаат компани нь ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор гаргаж, эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.17 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зөрчих
1. Хөдөлмөрийн хувийн бирж ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авсан, эсхүл иргэнийг хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлж байгаа ажилд зуучилсан бол бүртгэлээс хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.18 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих
1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнээр хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн бол гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлмөр эрхэлсэн хугацааны ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлж, хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөөгүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүний тухайн ажил олгогчид хөдөлмөр эрхэлсэн хугацааны төлбөрийг нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гадаад ажилтныг хөдөлмөрийн чиг баримжаа олгох сургалтад хамруулаагүй, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үүргээ биелүүлээгүй хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан гадаадын ажилтныг нутаг буцаах үүргээ биелүүлээгүй бол гадаадын ажилтны ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилсан иргэний бүртгэл хөтлөөгүй, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал тайлан өгсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч зуучлуулагчтай зуучлалын гэрээ байгуулаагүй, зуучлуулагчаас хууль бусаар төлбөр хураамж, барьцаа, бэлэн мөнгө авсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Зөвшөөрөлгүйгээр иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилсан, хөдөлмөр эрхлүүлнэ гэж ухуулан сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: “хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсон хөдөлмөрийн харилцаанд оролцож, ашиг, орлого олох зорилготой эсэхээс үл хамааран, зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнээр ажил гүйцэтгүүлсэн, хөлсөөр ажиллуулсан, туслан гүйцэтгүүлсэн бүх төрлийн хөдөлмөр эрхлэлт, тэдгээрийг хөдөлмөр эрхлүүлнэ гэж ухуулан сурталчилсан, элсүүлсэн, зуучилсан, тээвэрлэсэн үйлдлийг ойлгоно.
9.19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих
1. Ажил олгогч нь хөдөлмөрийн нөхцөлийн болон ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, эсхүл ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй байдлын журам баталж, мөрдүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Ажил олгогч нь хуульд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд ажилтныг ажиллуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.20 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хууль зөрчих
1. Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хуульд заасныг зөрчиж:
1.1. ажилтны эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, эсхүл ажилтны төлөөллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, эсхүл уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг амалсан, үзүүлсэн;
1.2. ажил олгогчийн хяналт дор үйлдвэрчний эвлэл байгуулах, эвлэлдэн нэгдэхийг ажилтанд тулгасан;
1.3. ажилтныг үйлдвэрчний эвлэл байгуулсан, үйл ажиллагаанд нь оролцсон, гишүүнээр элссэнтэй нь холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг нь дордуулсан;
1.4. ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээ хийхэд нь хөндлөнгөөс оролцсон, хязгаарласан, албадлага хэрэглэсэн;
1.5. хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулахад шаардагдах мэдээлэл өгөхөөс татгалзсан;
1.6. ажилтны төлөөлөгчид санхүүгийн болон бусад дэмжлэг амлах, үзүүлэх замаар ажил олгогчийн хяналтад байлгахыг оролдсон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ажилтан, ажилтны төлөөлөгч хуульд заасныг зөрчиж:
2.1. бусад ажилтныг ялгаварлан гадуурхахад хүргэж болзошгүй шаардлагыг ажил олгогчид тулгасан, ятгасан;
2.2. хамтын хэлэлцээ хийх болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх нөхцөлтэйгээр ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг шаардсан, авсан;
2.3. ажилтан, үйлдвэрчний эвлэлийн гишүүний эвлэлдэн нэгдэх, төлөөлөгчөө сонгох, хамтын үйл ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, үл эдлэхэд нь ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг авах болзол тавьж хөндлөнгөөс оролцсон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Ажил олгогч хамтын хэлэлцээнд оролцож байгаа, эсхүл оролцсон үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид уг ажилтай нь холбогдуулж:
3.1.сахилгын шийтгэл ногдуулсан; 3.2.өөр ажилд шилжүүлсэн; 3.3.цалин хөлсийг бууруулсан; 3.4.хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, эсхүл ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулаагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Ажил олгогч хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг олгоогүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгал хийсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Ажилтныг ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралтын хугацаа нь 12 цагаас доош байхаар ажиллуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Ажил олгогч насанд хүрээгүй хүнийг:
9.1.ажилд авахдаа болон ажиллуулах хугацаандаа 18 нас хүртэл нь зургаан сар тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй; 9.2.шөнийн цагаар ажиллуулсан; 9.3.илүү цагаар ажиллуулсан; 9.4.хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулсан; 9.5.уртын ээлжээр ажиллуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд 15 нас хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй, насанд хүрээгүй ажилтан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон ажилтныг шөнийн цагаар ажиллуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хуульд заасны дагуу нийт ажлын байрны дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах үүргээ биелүүлээгүй, эсхүл хуульд заасныг зөрчиж хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Ажил хаялтад оролцсонтой нь холбогдуулан ажилтан, ажилтны төлөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулсан, өөр ажилд шилжүүлсэн, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.21 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих
1. Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа үүсэж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгож эхэлсэн сараас хуульд зааснаар нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, эсхүл цахимаар тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Ажил олгогч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хүнд шимтгэл төлсөн, эсхүл үндэслэлгүйгээр цалин хөлсийг нэмэгдүүлж тайлагнасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Баримт бичгийг хуурамчаар үйлдэх, эсхүл худал мэдүүлэх аргаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон, эсхүл тогтоогоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.22 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих
1. Даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлүүлэх этгээд нь шимтгэлийг төлөх, хуульд заасан этгээдээр төлүүлэх үүргээ биелүүлээгүй бол төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
9.23 дугаар зүйл. Цахим гарын үсгийн тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасан журмын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, эсхүл гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тоон гарын үсгийн мэдээллийн санг устгасан, эсхүл хууль бусаар өөрчлөлт оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хувийн түлхүүрийн нууцлалыг задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.24 дүгээр зүйл. Хэмжил зүйн тухай хууль зөрчих
1. Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс бусад хэмжлийн нэгжийг хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэхгүйгээр импортолсон, үйлдвэрлэсэн, засварласан, суурилуулсан, эсхүл баталгаажуулалтад хамруулаагүй хэмжих хэрэгслийг худалдсан, ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хэмжих хэрэгслийн холболт, хэмжлийг буруу хийсэн, эсхүл хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, программ хангамжийг өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.25 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих
1. Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон техникийн зохицуулалтыг мөрдөөгүй, эсхүл үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагыг хангаагүй байгууллагын стандартыг баримтлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан, эсхүл бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.26 дугаар зүйл. Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль зөрчих
1. Хуульд заасны дагуу бүртгүүлэлгүйгээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Харуул хамгаалалтын ажилтан нь албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед зэвсэг, тусгай хэрэгслийг биедээ авч явсан, зэвсэг, хэрэгслээ бусдад шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр торгоно.
9.27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.28 дугаар зүйл. Аюулгүй ажиллагааны журам зөрчих
1. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журмыг түлш, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах, уул уурхайн, барилгын ажил, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад зөрчсөн бол хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРАВДУГААР БҮЛЭГ
ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДААТГАЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
10.1 дүгээр зүйл. Аудитын тухай хууль зөрчих
1. Аудитын хуулийн этгээд аудитын үйл ажиллагаандаа олон улсын стандартыг баримтлаагүй бол аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хууль тогтоомжид заасны дагуу санхүүгийн тайландаа аудит хийлгэх хуулийн этгээд аудитыг хуульд заасан хугацаанд хийлгээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Аудитын хуулийн этгээд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн, эсхүл бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Аудиторын үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.2 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих
1. Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд хяналт шалгалтаас зайлсхийсэн, эсхүл дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.3 дугаар зүйл. Банкны тухай хууль зөрчих
1. Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Банкны тухай хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд “банк”, эсхүл түүнтэй төстэй нэрийг аливаа хэлбэр, хэлээр хэрэглэсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, хараат бус гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтан хуульд зааснаас бусад тохиолдолд банк, түүний харилцагч болон гуравдагч этгээдийн нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгсөн, задруулсан, ашигласан бол олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Банкны нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Банкны тухай хуульд заасныг зөрчиж хуульд нийцээгүй, эсхүл хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг санаатайгаар тараасан, эсхүл уг зар сурталчилгаа, мэдээллийг бэлтгэсэн, эсхүл баталгаажуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Албадлагын арга хэмжээний хүрээнд тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Банканд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд болон нэгдсэн хяналт шалгалтад аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон банкны заавал байлгах нөөцийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Банкны заавал байлгах нөөцийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг хангахгүй болсныг нуун дарагдуулсан, эсхүл буруу тайлагнасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Монголбанк, түүний хянан шалгагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.4 дүгээр зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих
1. Эрдэнэсийн санд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг нэг эд хариуцагчаас нөгөөд шилжүүлэхдээ нэг бүрчлэн тоолж, жинлэж, бүртгэлтэй тулган тооцож, удирдлагын хяналттайгаар хүлээлцэх журам зөрчсөн бол хүнийг жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг эзэмшиж байгаа этгээд түүний жинхэнэ эхийг эрдэнэсийн санд хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эрдэнэсийн сангийн эрдэнэсийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, байршуулах, тээвэрлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.5 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
1. Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, тухайн салбарт үйл ажиллагаа явуулсан, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
5. Хуулиар хориглосон, эсхүл тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч:
6.1. төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан;
6.2. тайлан, тэнцэл, мэдээ баримтыг эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй, эсхүл нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.6 дугаар зүйл. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх
1. Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.7 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
1.1. мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй;
1.2. мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан тохиолдолд уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүргээ биелүүлээгүй;
1.3. тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчилсөн, эсхүл хугацаанаас өмнө цуцалсан;
1.4. хуульд зааснаас бусад тохиолдолд хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.5. хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг итгэмжлэгчээр дамжуулан хийлгэх эрхийг зөрчсөн;
1.6. Хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах үүргээ биелүүлээгүй;
1.7. Хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглосныг зөрчсөн;
1.8. Хадгалуулагч нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах, эрх бүхий этгээдэд олгох, эсхүл тухайн хадгаламжийн гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийгээгүйгээс түүнд хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.1. хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл, эсхүл даалгавраар гүйлгээ хийх;
2.2. мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;
2.3. хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах;
2.4. өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;
2.5. талуудын харилцан тохиролцсон бусад үүргийг биелүүлэх журам зөрчсөнөөс хадгалуулагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.6. Банк, эрх бүхий хуулийн этгээд нийтэд ил тод зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Банк, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд:
3.1. харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг гүйцэтгэх;
3.2. төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэх;
3.3. мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг гүйцэтгэхдээ төлбөрийн даалгаврыг шалгах;
3.4. мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хуульд өөрөөр заагаагүй бол хүлээн авсан дэс дарааллыг баримтлан гүйцэтгэх;
3.5. Монголбанкнаас баталсан төлбөрийн даалгавар, мөнгөн хөрөнгийн шилжүүлэгтэй холбогдох харилцааг зохицуулсан журам, заавар, шийдвэрийг хэрэгжүүлэх;
3.6. төлбөрийн даалгаврыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд:
4.1. зээлдүүлэгч нь зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.2. зээл олгохдоо зээлийн хүүг зээлдэгчээр урьдчилан төлүүлсэн;
4.3. зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй;
4.4. гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгөөгүй;
4.5. гадаад валютын эх үүсвэргүй, эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдаагүй этгээдэд гадаад валютын зээл олгосон;
4.6. зээл бүрт хувийн хэрэг нээж, хувийн хэргийн бүрдүүлбэрийг хангаагүй;
4.7. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан зээлийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хүн, хуулийн этгээд хуульд заасан зээлийн батлан даалт, баталгаа, барьцаалсан эд хөрөнгийн талаарх баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.8 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих
1. Хадгаламж, зээлийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтан, хадгаламж зээлийн хоршоодын холбоо:
1.1. идэвхгүй гишүүнээр тооцох тухай тэргүүлэгчдийн зөвлөл шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
1.2. энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан, эсхүл хүлээн авсан боловч ажлын 15 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг идэвхгүй гишүүнд тооцож, түүний оруулсан хувь хөрөнгөтэй дүйцэх хөрөнгө, хадгаламжийн үлдэгдэл, тухайн жилийн орлогоос хүртэх хувь хөрөнгө, хүүгийн төлбөр зэргийг тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгайлан тусгах үүргээ биелүүлээгүй;
1.3. идэвхгүй гишүүнтэй хийх төлбөр тооцоог хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
1.4. санхүүгийн хүндрэлтэй хадгаламж, зээлийн хоршоонд тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр олгох үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хадгаламж, зээлийн хоршоо, түүний гишүүн:
2.1. хуульд заасан хадгаламж, зээлийн хоршооны гишүүний хангасан байвал зохих нөхцөлийг хангаагүй;
2.2. тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах, түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
2.3. хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан тохиолдолд гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсэх, энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл хувь хөрөнгөө оруулаагүй;
2.4. хуульд заасан бүх гишүүдийн хурлыг заавал хуралдуулах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй;
2.5. бүх гишүүдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй;
2.6. хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь:
3.1. хадгаламж, зээлийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эсхүл хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэх үүргээ биелүүлээгүй;
3.2. төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл хууль тогтоомжоор хориглосон санхүүгийн ажил, үйлчилгээг эрхэлсэн;
3.3. бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн;
3.4. хууль, эсхүл хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох журам зөрчсөн;
3.5. нэг гишүүн, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээ нь төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчсөн;
3.6. санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй;
3.7. төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг ирүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.9 дүгээр зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих
1. Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүн, хуулийн этгээд:
2.1. нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон;
2.2. үнэт цаас гаргагч нь үнэт цаасны арилжаанаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн үнэт цаасны танилцуулгад зааснаас өөр зориулалтаар зарцуулсан;
2.3. хуульд зааснаас бусад этгээд өөрийн оноосон нэртэй “Үнэт цаасны компани” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ҮЦК” гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.4. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд, эсхүл хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийсэн;
2.5. хөрөнгө оруулалтын сан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
2.6. үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь өөрийн үнэт цаасны бүртгэлд байгаа үнэт цаасыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан;
2.7. кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өөрт хадгалагдаж байгаа үнэт цаасны талаар өмчлөгчөөс бусад аливаа этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл захиран зарцуулсан;
2.8. кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
2.9. хөрөнгийн бирж хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн, эрх бүхий байгууллагаас баталсан журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Үнэт цаасны зах зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор эрх бүхий байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эсхүл гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага, эсхүл олон улсын байгууллагын хүсэлтэд заасан шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд баталгаажуулж ирүүлэхийг зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, тэдгээрийн холбогдох этгээд, эсхүл тухайн нөхцөл байдалтай холбоотой аливаа этгээдээс бичгээр шаардсаныг биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Үнэт цаас гаргагч:
5.1. .нийтэд санал болгон гаргах үнэт цаасны танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн;
5.2. үнэт цаасны танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан;
5.3. хуульд заасан журам зөрчиж үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үнэт цаас, хаалттай хүрээнд гаргаж байгаа үнэт цаас, бонд, өрийн хэрэгслийг олон нийтэд танилцуулсан;
5.4. энэ зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасан үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан;
5.5. санхүүжилт татах зорилгоор энэ зүйлийн 5.4 дэх заалтад заасан үнэт цаасны талаархи бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнд андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Үнэт цаасны тухай хууль тогтоомжид заасан дотоод мэдээлэл эзэмшигч:
6.1. уг мэдээллийн улмаас ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцсон;
6.2. уг мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцохыг бусдад санал болгосон, эсхүл ятгасан;
6.3. албан тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Үнэт цаасны тухай хууль тогтоомжид заасан:
7.1. үнэт цаас гаргагч нь хуульд заасан дотоод мэдээллийг хөрөнгийн бирж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх, дотоод мэдээллийг нийтэд мэдээлэхдээ эрх бүхий байгууллага, эсхүл үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
7.2. дотоод мэдээллийг хуульд заасан хэлбэрээр нийтэд мэдээлэх журам зөрчсөн;
7.3. үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон;
7.4. үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан мэдээллийг ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Хуульд заасан хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.1.брокер; 10.2.дилер; 10.3.андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Хүн, хуулийн этгээд:
12.1. үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш түүний зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжих хүртэл хугацаанд өөрчилсөн;
12.2. урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргахдаа хаалттай хүрээнд худалдахаар шийдвэрлэсэн тухайгаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
12.3. урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол уг үнэт цаасыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
12.4. Засгийн газраас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллага уг бүртгэлд бүртгэхээс татгалзсан үнэт цаасыг нийтэд танилцуулсан, эсхүл зар сурталчилгаа явуулсан;
12.5. үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг зээлээр худалдсан, эсхүл хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн;
12.6. үнэт цаас гаргагч нь үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдаж дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжсан тухай тайланг тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй;
12.7. Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд гадаад улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
12.8. шүүхийн шийдвэрийн дагуу үнэт цаас гаргагчийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй зөрчилдсөн нэмэлт, өөрчлөлтийг уг дүрэмд оруулсан;
12.9. эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчиж санал гаргасан, эсхүл санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан;
12.10. хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлсэн; Тайлбар:Энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна.
12.11. хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргасан;
12.12. үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл, баримтыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хадгалах, эсхүл зохих журмын дагуу мэдээлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй;
12.13. үнэт цаас өмчлөгч /итгэмжлэгдсэн өмчлөгч/, кастодианы болон брокерын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь үнэт цаасны тухайлсан бүртгэлд гаргаж өгөх шаардлагатай мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй;
12.14. нэг үнэт цаасыг үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөвхөн нэг хуулийн этгээдэд бүртгүүлсэн, эсхүл өөр хуулийн этгээдэд давхар бүртгүүлсэн;
12.15. үнэт цаасны арилжааны төлбөрийн гүйлгээг төлбөр бүрэн хийгдсэн тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлэх зарчмыг баримтлан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
12.16. үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны өмчлөх эрх шилжсэн тухай үнэт цаас гаргагчид хүсэлтээр болон үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.17. үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас, түүнтэй холбоотой мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
12.18. хөрөнгийн бирж хуулиар үүрэг болгосон журмыг баталж, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.19. хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааны талаарх хуульд заасан мэдээллийг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.20. хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхэлсэн;
12.21. хуулиар зөвшөөрснөөс бусад зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Үнэт цаасны зах зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:
13.1. кастодианы үйл ажиллагаа эрхлэх байгууллага хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа, эсхүл холбогдох этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доогуур үнээр худалдан авахаар санал гаргах үүрэг үүссэн тухай мэдээллийг компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх, нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.2. компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа болон холбогдох этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд нь уг хувьцааны хяналтын багцын хэмжээ нь 5 хувиар нэмэгдсэн, буурсан тохиолдол бүрд ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх, нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.3. Хувьцаат компанийн хяналтын багцыг худалдан авах хувь хүн, хуулийн этгээд нь саналаа эрх бүхий байгууллага болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.4. зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй;
13.5. зохицуулалттай этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг, бүртгэлийг өөрийн байгууллагад 5-аас доошгүй жил хадгалан архивт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй;
13.6. зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.7. хуулиар хориглосон этгээдийг аудитороор томилсон;
13.8. зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.9. хуульд заасны дагуу аудитын шалгалт хийх явцад зохицуулалттай этгээдийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл аудитор энэ тухай эрх бүхий байгууллагад, эсхүл зохицуулалттай этгээдэд даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.10. хөрөнгийн бирж нь өөрийн бүртгэлд байгаа үнэт цаас, үнэт цаас гаргагчийн талаарх хуульд заасан мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.11. тусгай зөвшөөрөлтэйгөөр зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хуульд заасан мэдээллийг хуульд заасан этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.12. Санхүүгийн зохицуулах хороо шаардсан тохиолдолд хөрөнгө оруулагч нь өөрийн, эсхүл түүний холбогдох этгээдийн өмчлөл дэх үнэт цаасны талаарх мэдээллийг гаргаж өгөөгүй;
13.13. энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд олж авсан баримт, материал, мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд мэдээлсэн, шилжүүлсэн;
13.14. зохицуулалттай этгээд нь харилцагчийн хөрөнгийг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан хувийг аудитын дүгнэлтийн хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:
15.1. үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь хуульд заасан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүргээ биелүүлээгүй;
15.2. үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасаа арилжиж байгаа үнэт цаас гаргагч нь хуульд заасан нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 1 өдөрт багтаан энэ талаар эрх бүхий байгууллага, хөрөнгийн бирж, эсхүл өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
15.3. хөрөнгө оруулагч нь өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлэх, номиналь эзэмшигчид шилжүүлэхдээ үнэт цаастай холбоотой, шаардлагатай бүх мэдээллийг үнэт цаасны бүртгэл хөтлөгч, эсхүл номиналь эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.4. өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай хүргэх үүргээ биелүүлээгүй;
15.5. өөрийгөө зохицуулах байгууллага нь эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
15.6. өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журам зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.7. өөрийгөө зохицуулах байгууллага санхүүгийн, эсхүл үйл ажиллагааны тайлангаа тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад ирүүлэх, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
15.8. хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэнд арга хэмжээ авсан өдрөөс хойш уг асуудлыг удирдах зөвлөл, эсхүл бүх гишүүдийн хурлаар 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.10 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зөрчих
1. Тусгай зориулалтын компанийг хуульд зааснаас бусад этгээд үүсгэн байгуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компани:
2.1. оноосон нэрэндээ хуульд заасан дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглээгүй;
2.2. хуулиар зөвшөөрснөөс бусад этгээд оноосон нэрэндээ хуульд заасан тусгай зориулалтын компанийн дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.3. хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
2.4. түүний эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээ авч, тусгай зориулалтын компанийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Барьцаат үнэт цаас гаргагч хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг сольсон, эсхүл үнэт цаас гаргагч, барьцаат үнэт цаас гаргагч нь хуульд заасан журмын дагуу тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Барьцаат үнэт цаас гаргагч:
4.1. хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилоогүй;
4.2. хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилсон тухай хуульд заасан хугацаанд үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдэгдээгүй;
4.3. хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохицуулах эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;
4.4. банк бол барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг эрх бүхий байгууллага болон Монголбанканд, орон сууцны санхүүжилтийн компани бол эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь үнэт цаасыг баталгаажуулж байгаа багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.11 дүгээр зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих
1. Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, эсхүл банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлсөн, эсхүл даатгалын нөхөн төлбөр олгох банкинд зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол ажилтныг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгоогүй, эсхүл хуульд заасны дагуу олгох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцож олгосон, эсхүл даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан, эсхүл хуулиар зөвшөөрснөөс бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулсан, эсхүл Хадгаламжийн даатгалын корпораци хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хуульд зааснаас бусад тохиолдолд хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч, Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн Корпораци, банкны талаарх мэдээ, мэдээллийг бусдад задруулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хадгаламжийн даатгалын эрх бүхий байгууллагаас хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Банк нь хадгаламжийн даатгалын корпораци хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлээгүй, эсхүл дутуу, буруу мэдээ, мэдээлэл, тайлан хүргүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Банк нь эрх бүхий байгууллагаас баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Банк нь эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, түүнийг тооцох хугацааны талаархи мэдээллээр хадгаламж эзэмшигчийг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Банк нь энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор, эсхүл банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашигласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Банк нь даатгалын тохиолдол бий болоход хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлсөн бол зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Монголбанк, түүний эрх бүхий албан тушаалтан, хянан шалгагчаас шаардсан мэдээ, мэдээлэл, баримт, тайланг гаргаж өгөөгүй, эсхүл дутуу, буруу, ташаа мэдээ, мэдээлэл, баримт, тайлан гаргаж өгсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.12 дугаар зүйл. Даатгалын тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Монгол Улсад оршин суугч хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөө хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдах, шилжүүлэх, барьцаалах зэргээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулахыг бусдад зөвшөөрөх, эсхүл өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон багасгах үр дагаварт хүргэх хувьцаа гаргах, хуваарилах, хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувийг бууруулах буюу нэмэгдүүлэх үр дагаварт хүргэх хэлцэл хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.1. хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
4.2. хуульд заасан шаардлагыг хангаагүй аудиторыг санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор томилсон;
4.3. урт хугацааны даатгагч хуульд заасны дагуу өөрийн актуарчийг томилоогүй, эсхүл хуульд заасан хугацаанд актуарын хяналт шалгалт хийлгээгүй;
4.4. зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн;
4.5. оноосон нэрийн ард “даатгал” гэсэн үгийг хэрэглэх журам зөрчсөн;
4.6. даатгагч, түүний холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;
4.7. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр шинээр даатгалын гэрээ байгуулсан, эсхүл тухайн өдрөөс өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчилсэн, эсхүл өөрчилсөн;
4.8. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, эсхүл нэгтгэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Даатгалын компанийн гаргасан бүх хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан:
6.1. даатгагч төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;
6.2. даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдсэн байж болзошгүй;
6.3. даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Даатгагч аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл аудитор өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор нь:
7.1. гэрээ цуцалсан, эсхүл чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;
7.2. энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан дүгнэлт гарсан тохиолдолд энэ талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд актуарчаар ажилласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.1. даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй, эсхүл даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх ашигт ноцтой нөлөөлнө гэж үзсэн тухай даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дүгнэлтийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
9.2. хуульд заасны дагуу энэ зүйлийн 9.3 дахь заалтад заасныг даатгагчид мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд даатгагч арга хэмжээ аваагүй бол энэ тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
9.3. даатгагч түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад хуульд заасан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч байгаа этгээд, эсхүл даатгагч болон бусад этгээдээс хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж байгаа аливаа зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эсхүл аливаа хүн, хуулийн этгээд даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Хуулиар тогтоосон албан журмын даатгалд даатгуулаагүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хуульд заасныг зөрчиж даатгагчийн энгийн хувьцааны 10, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Хуульд заасныг зөрчиж аливаа этгээд эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран шууд, шууд бусаар эзэмшсэн, эсхүл өмчилсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.1. хуулиар тогтоосон даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлээгүй;
15.2. хуульд заасан даатгалын нөөц санг бүрдүүлээгүй;
15.3. хуулиар тогтоосон ногдол ашиг хуваарилах нөхцөлийг зөрчиж ногдол ашиг хуваарилсан, эсхүл хуваарилахаар зарласан;
15.4. хуульд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөөгүй;
15.5. даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй;
15.6. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;
15.7. компанийн нэгдлийн гишүүнчлэлтэй нь холбогдуулан эрх бүхий байгууллагаас шаардсан тухайн нэгдлийн гишүүн аль ч этгээдийн санхүүгийн болон компанийн нэгдлийн нэгдсэн тайланг ирүүлээгүй;
15.8. эрх бүхий байгууллагаас даатгагчийн санхүүгийн байдлын талаарх шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах, эсхүл актуарын тайлан гаргаж өгөхийг шаардсаныг биелүүлээгүй;
15.9. даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагаар батлуулаагүй;
15.10. бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй;
15.11. давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлэх, давхар даатгалын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй;
15.12. урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах журам зөрчсөн;
15.13. ерөнхий захиргааны хаяг болон түүний өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
15.14. хуульд заасан салбар, төлөөлөгчийн газар нээхтэй холбогдсон журам зөрчсөн;
15.15. эрх бүхий албан тушаалтныг томилох журам зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр томилсон;
15.16. үйл ажиллагааны шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан тохиолдолд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.17. эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан боловч биелүүлээгүй;
15.18. эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
15.19. дүрмийн сангийн доод хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.20. төлбөрийн чадвар хуульд заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.21. өөрийн актуарчийг томилсон, эсхүл чөлөөлсөн тухай бүрд эрх бүхий байгууллагад ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.22. өөрийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд энэ тухай ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан даатгагч дүрмийн сангийн доод хэмжээ, компанийн хувьцаа, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан, ногдол ашиг хуваарилах, урьдчилгаа, эсхүл зээлтэй холбоотой хязгаарлалтыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.1. өөрийн үйл ажиллагаандаа даатгалын багц дүрэмд заасан актуарын стандартыг дагаж мөрдөөгүй;
17.2. даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болох аливаа асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах талаар даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Даатгагч нь тусгай зөвшөөрөлгүй даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчтай хамтран ажилласан тохиолдолд хүнийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Хороонд бүртгүүлээгүй даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан тохиолдолд хүнийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20. Даатгагч нь газар дээрх шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, санхүүгийн зөрүүтэй тайлан, мэдээг шалгалтын ажлын хэсэгт гаргаж өгсөн бол тухайн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.13 дугаар зүйл.. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч дүрмийн сангийн доод хэмжээг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй, эсхүл дүрмийн сан хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн гаргаж буй бүх хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хуульд заасан шаардлага хангаагүй аудиторыг томилсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Даатгалын мэргэжлийн оролцогч тусгай зөвшөөрөл аваагүй даатгагчтай хамтран үйл ажиллагаа явуулсан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд даатгагчийн байгуулсан гэрээний дагуу төлөгдөж буй хураамжийг хүлээн авсан, эсхүл эзэмшсэн, эсхүл түүнтэй холбоотой хэлцэл хийсэн, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлсэн эрх бүхий байгууллагын даалгаврыг биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Эрх бүхий байгууллагаас явуулж буй шалгалтын үед холбогдох этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл шалгалтын тайлантай холбогдуулан эрх бүхий байгууллагаас хариу шаардсан бол холбогдох этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх, эсхүл эрх бүхий байгууллагаас бичгээр шаардсан зүйлийг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж байгаа этгээд, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч болон бусад этгээдээс хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж буй зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд даруй бичгээр мэдэгдээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.14 дүгээр зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих
1. Жолоочийн даатгалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид бичгээр өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын гэрээг шилжүүлсэн, эсхүл үйл ажиллагаагаа нэгтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэлгүй жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл хуульд заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, эсхүл “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч жолоочийн даатгалд хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол даатгалыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх даатгалын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцах үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Албан журмын даатгагчдын холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.15 дугаар зүйл.. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль зөрчих
1. Хуульд заасны дагуу тогтоосон Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг зөрчиж батлан даалт гаргасан, хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан, тэнцэл, мэдээ баримт, эрх бүхий байгууллагаас шаардсан тодруулга, мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.16 дугаар зүйл. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчих
1. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тус банкны хянан шалгагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа хяналт шалгалтад саад учруулсан бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайлан тэнцэл, мэдээ баримтыг журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч тайлан, мэдээ гаргасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.17 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих
1. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэсэн, санхүүгийн тайланд тусгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй, эсхүл нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтлөөгүй, эсхүл ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнаагүй бол хүнийг сануулах, эсхүл дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.18 дугаар зүйл. Татварын хууль зөрчих
1. Хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх, орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгээгүй бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах, орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримттжуулах, Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх, цахим төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй, албан татвар төлөгчийг цахим төлбөрийн баримт авах боломжоор хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Татварын албаны мэдэлд авсан эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд борлуулсан, шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, гэмтээсэн, устгасан, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учрулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл татварын байцаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан бол татварыг нөхөн төлүүлж хүнийг сануулах, эсхүл дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол тухайн сарын борлуулалтын орлогын үнийн дүнгийн 20 хувь, төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж, улс бүрээр тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээ бол нийт дүнгийн 4 хувь, ерөнхий үнэ шилжилтийн тайлан, эсхүл дотоод үнэ шилжилтийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 3 хувь, үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Татварын тайланг гаргасан, эсхүл тайлан гаргахад оролцож гарын үсэг зурсан этгээд, татварыг суутган авч төсөвт төлөөгүй талаар мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсан удирдах ажилтан, татвар суутган авч төсөвт төлөх асуудал хариуцсан удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Татварын албанаас мэдээлэл харилцан солилцох зорилгоор шаардсан мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, хууль болон хэлэлцээрийг зөрчиж мэдээллийг шууд болон шууд бусаар бусад этгээдэд дамжуулсан, худал мэдүүлэг өгсөн, мэдээллийг устгасан, өөрчилсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.19 дүгээр зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих
1. Агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.20 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих
1. Ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдээлэл өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.21 дүгээр зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль зөрчих
1. Хуульд заасан эрх, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зөвлөх үйлчилгээ эрхэлсэн, эсхүл хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.22 дугаар зүйл.. Гаалийн тухай хууль зөрчих
1. Гаалийн тухай хууль зөрчиж гаалийн мэдүүлэгт барааг бичээгүй, эсхүл худал бичсэн, эсхүл гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн, эсхүл барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан, эсхүл гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан, эсхүл гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, сольсон, гэмтээж татвараас зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 9 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн шинжгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Гаалийн баталгаат бүсэд байгаа барааг зөвшөөрөлгүйгээр сольсон, устгасан, завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: -Энэ зүйлд заасан гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэгт гаалийн хяналт шалгалтаар илэрсэн үйлдлийг ойлгоно. -Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хурааж, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ. -Энэ зүйлд заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс тооцон хугацаа хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн хүү ногдуулах ба уг хүүний хэмжээ нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ тайлбарт заасан “хүү” нь Иргэний хуульд заасан “анз”-д хамаарахгүй.
10.23 дугаар зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих
1. Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хүнийг сануулах, эсхүл дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй, эсхүл амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Импорт, экспортын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, эсхүл дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэх оролдлого хийсэн бол хилээр нэвтрүүлэхийг хориглож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцахаас зайлсхийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.24 дүгээр зүйл. Векселийн тухай хууль зөрчих
1. Векселийн бүрдүүлбэрийн бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхүл вексельд заасан төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрсөн, эсхүл төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл төлбөрийн зөвшөөрөл өгөх хугацаа хэтрүүлсэн, эсхүл харилцан тохиролцолгүйгээр векселийг бусдад шилжүүлсэн, эсхүл дамжуулах бичилтгүйгээр векселийг шилжүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.25 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих
1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан, архи, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн архины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, холбогдох татварын, эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагад өгч байх үүргээ биелүүлээгүй, эсхүл импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, харьяалах татварын алба, холбогдох гаалийн байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй, эсхүл импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наагаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.26 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хууль зөрчих
1. Тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой эрхийг хасаж хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.27 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих
1. Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хөрөнгө оруулалтын сангийн танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл худал амлалт өгсөн, эсхүл танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, эсхүл хуулийг зөрчиж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй танилцуулгыг нийтэд танилцуулсан, эсхүл уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуульд заасныг зөрчиж:
3.1. хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн;
3.2. хориглосон үйл ажиллагаа явуулсан;
3.3. хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулсан, эсхүл бусдад мэдээлэл өгсөн, эсхүл бусдаас хөрөнгө төвлөрүүлсэн;
3.4. хамтын хөрөнгө оруулалтын сан хуульд тусгайлан заасан зохицуулалттай зах зээлд нийтэд нээлттэй арилжаалагддаг санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулсан;
3.5. хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн хөшүүрэг хэрэглэсэн, эсхүл үнэт цаасны үнийн бууралтаас ашиг хүртэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл активын бүтэцэд оруулсан;
3.6. хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгслийн хөрвөх чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтын хэрэгслийг бусдад худалдах, мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх ажиллагааг тухайн сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусахаас өмнө тодорхой төлөвлөгөөний дагуу урьдчилан гүйцэтгэсэн ажиллагааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгөөр өөр бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийсэн;
3.7. хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэр гарснаас хойш сангийн хөрөнгийг хуульд тусгайлан заасны дагуу худалдан борлуулахаас өөрөөр захиран зарцуулсан;
3.8. гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдсан;
3.9. кастодиан нь нэг хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын менежментийн, кастодианы үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлсэн;
3.10. хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, сангийн дүрэм, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан, эсхүл хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэхэд сангийн хөрөнгийг гэрээгээр хадгалж байгаа кастодиан нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хуульд заасан мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй, эсхүл итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдээгүй, эсхүл татан буулгах хуульд заасан хугацаанд аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулаагүй, эсхүл тавих шаардлагыг биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хуульд заасныг зөрчиж:
6.1. хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй, эсхүл товчилсон тэмдэглэгээг хэрэглэсэн;
6.2. хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргасан;
6.3. эрх бүхий байгууллагаас эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой зар сурталчилгаа явуулсан;
6.4. хөрөнгө хадгалах гэрээнд хуулиар, эсхүл сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, эсхүл чөлөөлөх тухай заалт тусгасан бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Эрх хүлээн авагч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.28 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих
1. Хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хөрөнгийн үнэлгээний аргачлалд заасныг зөрчиж хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон, эсхүл хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлийг мэдсээр байж үнэлгээ хийсэн, эсхүл хөрөнгийн үнэлгээ хийх явцад олж авсан үйлчлүүлэгчийн нууцад хамаарах мэдээллийг өөрийн, эсхүл гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хөрөнгийн үнэлгээ хийж байгаа үнэлгээчний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.29 дүгээр зүйл. Валютын зохицуулалтын тухай хууль зөрчих
1. Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газар нь гадаадад хөрөнгө байршуулах, зээл тусламж олгохдоо эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд нь орлогоо гадаад валютаар бэлнээр, эсхүл бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор худалдах, эсхүл хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд, валютын харилцаанд оролцогч түр оршин суугч нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Өөрийн гадаадаас авсан валютын зээлийг Монголбанканд бүртгүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Банк төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Банк харилцагчийн гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Банк харилцагчийн гадаад валютын гүйлгээг анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл гадаад валютыг бэлнээр худалдсан, худалдан авсан, эсхүл байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж гүйлгээ хийсэн бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Валютын арилжааны мэдээг ирүүлэхдээ хугацаа хоцроосон, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ирүүлээгүй бол хүнийг нэг зуун мянган нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.30 дугаар зүйл. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу:
1.1.нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс нээх, эсхүл гүйлгээ хийх; 1.2.хаагдсан данс ашиглах; 1.3.халхавч банктай харилцсан; 1.4.халхавч банктай харилцаа тогтоосон банктай харилцсан; 1.5.халхавч банктай өмнө нь харилцаа тогтоосон байсан харилцааг үргэлжлүүлэхийг хориглосон журам зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасан харилцагчийг таньж мэдэхийн тулд авах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан хүн, хуулийн этгээдэд аливаа үйлчилгээ үзүүлсэн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хялбаршуулсан журмаар харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа явуулах тухай холбогдох зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хийх, хүлээн авах, дамжуулах шилжүүлэг нь шилжүүлэгч, хүлээн авагчийн талаарх хуульд заасан мэдээллийг бүрэн агуулаагүй байхад шилжүүлэг хийсэн, эсхүл хүлээн авсан, эсхүл дамжуулсан бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс, эсхүл төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Мэдээллийн нууцлалыг хадгалах талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өндөр эрсдэлтэй харилцагчийн хувьд харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банктай корреспондент харилцаа тогтоохоос өмнө хуульд заасны дагуу мэдээллийг авах үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх талаар хуульд заасан мэдээлэлд байнгын хяналт тавих, өөрчлөлт орох бүрд мэдээллийг шинэчлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлагыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17. Хуульд заасан тусгай хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчаас өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй, эсхүл шаардлага хангаагүй албан тушаалтныг ажилд томилсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20. Гүйлгээний талаар мэдээлэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21. Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22. Гаалийн байгууллагад:
22.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн; 22.2.үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан; 22.3.худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.31 дүгээр зүйл. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих
1. Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд:
1.1. бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
1.2. Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.32 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчих
1. Зээлийн мэдээллийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эсхүл зээлийн мэдээллийн сан бүрдүүлсэн бол мэдээллийн санг Монголбанкинд шилжүүлж хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Зээлийн мэдээллийн тухай хуулиар хориглосон мэдээллийг зээлийн мэдээлэлд оруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд мэдээлэл цуглуулах, нийлүүлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу, ташаа нийлүүлсэн, бүрдүүлсэн, эсхүл мэдээлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Зээлийн мэдээллийг ашиглах журам зөрчсөн, хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Зээлийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангаагүйгээс бусдад хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд өөрийн үйл ажиллагааны талаар буруу, ташаа зар сурталчилгаа явуулсан, мэдээлэл өгсөн, эсхүл зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь зээлийн мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад тараасан, задруулсан, ашигласан бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.33 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих
1. Аливаа этгээд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр төлбөрийн үйлчилгээ үзүүлсэн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл төлбөрийн хэрэгсэл гаргасан, эсхүл төлбөрийн, клирингийн, төлбөр тооцооны систем ажиллуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тус хуулиар тогтоосон хязгаарлалтыг хэтрүүлсэн бол тухайн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, эсхүл тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан системийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуунттавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрторгоно.
5. Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Төлбөрийн болон төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл төлбөр тооцоог саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Тайлан, мэдээ, баримтыг Монголбанканд хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны дагуу гаргаж өгөөгүй, эсхүл хугацаа хоцруулсан, эсхүл буруу, дутуу гаргаж өгсөн, мэдээлсэн, тайлагнасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрторгоно.
8. Хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулсан мэдээ, мэдээлэл, тайланг нийтлүүлсэн бол уг мэдээ, мэдээлэл, тайланг баталгаажуулсан, нийтлэх эрх олгосон хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий этгээд, гэрээт төлөөлөгч эрхэлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг түгээсэн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.34 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль зөрчих
1. Худалдан авах ажиллагаанд тендер хянан үзэх, эсхүл үнэлэх, эсхүл тендерийн үнэлгээнд захиалагчийн хяналт тавих чиг үүрэг бүхий этгээд тендерийн нээлтэд зарласнаас бусад тендерийн агуулга, үнэлгээний явц, тендерт оролцогчийн чадавхийг үнэлэхтэй холбогдсон мэдээллийг нууцлах үүргээ зөрчсөн бол худалдан авах ажиллагаанд шийдвэр гаргах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.35 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зөрчих
1. Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуульд заасан мэдээллийг эрх бүхий байгууллагад саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн данс /хаяг/-н дахь хөрөнгийг захиран зарцуулсан бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.36 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих
1. Хуульд заасныг зөрчиж хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх, мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах зарчмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулахыг хориглосон хориглолтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуульд заасныг зөрчиж зээл авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.37 дугаар зүйл. Хөгжлийн сангийн тухай хууль зөрчих
1. Хөгжлийн сангийн хөрөнгийг зохистой удирдах зарчим, эсхүл хариуцлагатай байх зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхлэх шийдвэр гаргасан, эсхүл хуульд заасан шаардлага хангаагүй хөрөнгө оруулалт хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БАРИЛГА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
11.1 дүгээр зүйл. Барилгын тухай хууль зөрчих
1. Барилгын материалын үйлдвэрлэлийн болон барилгын үйл ажиллагаанд заавал мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдөөгүй, эсхүл барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Барилга байгууламжид гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн хэрэглэсэн, эсхүл барилгын хэв хашмалын тулаасанд мод ашигласан, эсхүл барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжих нөхцөлийг хангаж, шаардлагатай арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нь стандартын шаардлага хангахгүй барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, эсхүл бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй, эсхүл дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, эсхүл магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөл, нэгдсэн төсөвт магадлал хийлгээгүй, эсхүл хуульд заасан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын талбайн хэмжээ, хил хязгаарыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл зураг төсөл, эсхүл барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, эсхүл барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Зураг төсөл зохиогч барилгын зураг төсөлд тавигдах стандарт шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хууль зөрчих
1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Газрын зургийн масштабыг томруулан хэрэглэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Төрөл бүрийн масштаб, бүх ангиллын газрын зураг, геодезийн хэмжилт, магадлан хэмжилтийг солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд нийцүүлээгүй, эсхүл хийгээгүй, эсхүл тогтоосон нарийвчлал, стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Геодези, зураг зүйн байнгын цэг, тэмдэгтийг устгасан, эсхүл гэмтээсэн, эсхүл хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан, эсхүл хамгаалах арга хэмжээ авч ажиллаагүй, эсхүл зохих зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл байгуулах явцад газар, барилга, байгууламж, бусад обьектод хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.3 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Газрын кадастрын холбогдох материалд засвар хийсэн, эсхүл газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, эсхүл газрын улсын бүртгэлийг буруу хийсэн, эсхүл газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулсан, эсхүл тэдгээрийг олшруулж бусдад дамжуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эдлэн газар, нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хил заагийг тогтоосон цэг тэмдэгтийг хөдөлгөсөн, эсхүл гэмтээсэн, эсхүл устгасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.4 дүгээр зүйл. Орон сууцны тухай хууль зөрчих
1. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл орон сууцанд хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг мөрдөөгүй бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.5 дугаар зүйл. Хот байгуулалтын тухай хууль зөрчих
1. Орон сууц, барилга байгууламж, үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох, барилга байгууламжийн төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж, тээврийн хэрэгслийн зогсоол байлгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх, барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байлгах үүргээ биелүүлээгүй бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан, эсхүл инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьсан, өргөтгөсөн, шинэчилсэн, эсхүл эрх бүхий байгууллагаар баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчсөн, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилсөн, эсхүл инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөсөн, барьсан бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.6 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих
1. Төсөл хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд, эсхүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн бэлтгэл ажил, инженерийн, нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихаар төлөвлөсөн газарт барилга байгууламж барьсан, өргөтгөл, шинэчлэл хийсэн, нүүн ирж суурьшсан бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хувь нийлүүлсэн талбайг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.7 дугаар зүйл. Хаягжуулалтын тухай хууль зөрчих
1. Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зориулалттай тусгай обьектын байрлал, нэр, дугаарыг хаягийн жагсаалт, хаягийн зурагт тусгасан бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсээгүй газар, түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө, цэвэр, бохир ус, дулаан, хий, цахилгаан, эрчим хүч, харилцаа холбооны дамжуулах, түгээх шугам сүлжээнд байршлын хаяг хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.8 дугаар зүй. Эрчим хүчний тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Эрх бүхий байгууллагаас хянан баталснаас өөр үнэ тарифаар эрчим хүчийг борлуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, хор уршгийг арилгуулж хуулийн этгээдийг таван мянган зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эрх бүхий этгээдийн шаардсанаас бусад тохиолдолд гэрээ болон тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал холболтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хэвийн ажиллагааг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барьсан, эсхүл шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.9 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хууль зөрчих
1. Цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр, цөмийн энерги ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР ТОГТООСОН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
12.1 дүгээр зүйл. Тариалангийн тухай хууль зөрчих
1. Атар газрыг зөвшөөрөлгүйгээр тариалангийн зориулалтаар ашигласан бол газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Атар, атаршсан газрыг эхний удаа эргэлтэд оруулах, холбогдох технологийн дагуу усалгаатай талбайг боловсруулах, эсхүл ногоон бордуурт уринш хийхээс бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашигласан бол газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд хуульд заасан хугацаанд мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тариалангийн газрыг атаршуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.2 дугаар зүйл. Таримал ургамлын үр, сортын тухай хууль зөрчих
1. Таримал ургамлын үр, сортыг хуульд заасан хяналтад хамруулаагүй, эсхүл чанарын улсын стандарт хангаагүй үр борлуулсан, импортолсон, бэлтгэн нийлүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.3 дугаар зүйл. Малын генетик нөөцийн тухай хууль зөрчих
1. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэвгүй мал зүйч, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй хуулийн этгээд мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх үйл ажиллагааг эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд импортлохоор тогтоосон мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлаж, мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.4 дүгээр зүйл. Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих
1. Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, эсхүл худалдаалсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.5 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль зөрчих
1. Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглан бараа, түүхий эдийг худалдсан бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Биржийн арилжаанд оролцогч нь харилцан тохиролцох замаар биржээр арилжих бараа, түүхий эдийн үнийн түвшинд хязгаар тогтоосон, эсхүл өөрийн болон биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн бараа, түүхий эдийг үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал мэдээлсэн, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, арилжаанд оролцогчийн зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.6 дугаар зүйл. Хувиргасан амьд организмын тухай хууль зөрчих
1. Хувиргасан амьд организмыг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.7 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зөрчих
1. Давхар даатгалын гэрээ байгуулахгүйгээр малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Давхар даатгалын компанийн болон хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг журам зөрчиж зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.8 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1. Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд болон уламжлалт бус аргаар мал төхөөрсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь дархлаажуулалт хийх, сорьц авах үед болон мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар хорогдсон тохиолдолд гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, нэмэлт тэжээл хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй, эсхүл анхны оношийг баталгаажуулах зорилгоор сорьц авч хуульд заасан хугацаанд Мал эмнэлгийн тасагт хүргүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хуульд заасныг зөрчиж малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйлчилгээ эрхлэх итгэмжлэлгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтнаар мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Лаборатори нь малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг стандартад заасан аргачлалын дагуу хийгээгүй, эсхүл магадлан шинжилгээний гэрчилгээг шинжилгээ хийлгүй олгосон бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
13.1 дүгээр зүйл. Харилцаа холбооны тухай хууль зөрчих
1. Харилцаа холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан тэмдэг, шон, хамгаалах хэрэгсэл, худаг, сувагчлал, шуудангийн хайрцгийг эвдсэн, эсхүл устгасан, эсхүл тэдгээрийн бичээсийг арилгасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт барилга, гэр, хашаа барих, мод тарих, эсхүл кабель гэмтээж болох зүйл болон химийн идэмхий бодис асгах, эсхүл зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарсан, эсхүл урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил гүйцэтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, эсхүл зөөсөн, эсхүл үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, эсхүл ашиглалтгүй болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, харилцаа холбооны сүлжээ ашигласан, эсхүл үйлчилгээ эрхэлсэн, эсхүл зөвшөөрөлгүйгээр холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмж ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гар утасны дугаарыг хэрэглэгчийн нэрээр бүртгээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
13.2 дугаар зүйл. Радио долгионы тухай хууль зөрчих
1. Радио төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүй, эсхүл эрхийн бичиггүйгээр, эсхүл бүртгэлгүйгээр ажиллуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас өөр зорилгоор радио төхөөрөмж ажиллуулсан, эсхүл байршил, хамрах хүрээ, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг өөрчилсөн, эсхүл тэдгээрийг бүртгүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Радио давтамжийн зурвасыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан, эсхүл түүнд харилцан нөлөөлөл учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Бусад радио холбоо, эсхүл радио төхөөрөмж хэрэглэгчийн ажиллагаанд харилцан нөлөөлөл учруулсан, эсхүл хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.3 дугаар зүйл. Шуудангийн тухай хууль зөрчих
1. Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч нь шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах, устгах журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.4 дүгээр зүйл. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зөрчих
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуулийн этгээд нь радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээний, эсхүл олон суваг дамжуулах үйлчилгээний, эсхүл өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нэгээс илүүг буюу давхар эзэмшсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.5 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1. Шинээр нэвтрүүлсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэл бүрд кибер аюулгүй байдлын холбогдох шалгалт хийх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Кибер халдлага, зөрчилд өртсөн хэрэглэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Эрх бүхий байгууллагын шаардсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох байгууллагад ирүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системгүй, эсхүл шаардлага хангасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвд холбогдоогүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг задруулсан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Кибер аюулгүй байдлын талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭВЭР, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
14.1 дүгээр зүйл. Авто замын тухай хууль зөрчих
1. 3амын хөдөлгөөний чиглэл, урсгалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл хаасан, эсхүл замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Авто зам, замын байгууламж барих, засварлах, ажилд саад учруулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчсон бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар шинэчлэлт, ээлжит засварын ажлын гүйцэтгэгч, техник технологийн хяналт тавьж ажилласан зөвлөх аж ахуйн нэгж, байгууллага хуулийн дагуу тогтоосон хугацаанд технологийн эвдрэл, гэмтлийг чанарын баталгаат засварын хугацаанд засварлаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.2 дугаар зүйл. Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах
1. Авто зам, замын байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл устгасан, эсхүл зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Шинээр барих, эсхүл их засвар хийхээр төлөвлөсөн зам, гүүр, замын байгууламжийн батлагдсан зураг, төслийг зөрчиж, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл шинээр тавьсан, эсхүл хурааж авсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. 3ам, замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. 3ам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. 3ам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. 3ам дээр, эсхүл замын дагуу суурилуулсан гэрэлтүүлэг асахгүй, эд анги нь дутуу /ламп, гэрэлтүүлэгч, тахир толгой гэх мэт/, гэрэлтүүлэг хангалтгүй асаж байгаа зэргээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчийг гялбуулах, эсхүл анхаарлыг сарниулах, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны болон электрон самбар, мэдээллийн байгууламж, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл байрлуулсан, эсхүл авто замын зорчих хэсэг, зурвас, хяналт тавих зурвас газарт хог, эд зүйл хаясан, ус урсгасан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Зам, эсхүл замын байгууламж дээр автомашин угаах, эсхүл худалдаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Зам, эсхүл замын байгууламж дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих, эсхүл түргэн үйлчилгээний цэг, чингэлэг байрлуулах, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, эсхүл үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Шатах, тослох материалыг төвлөрсөн хот, суурин газрын замаар өдрийн цагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Барилга, газар шорооны ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, эсхүл замын гадаргууг бохирдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөнийг хаасан, хязгаарласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.3 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих
1. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй, зорчих хөлсийг зөвшөөрөгдсөн хэлбэрээр төлөөгүй бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, эсхүл нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тусгай зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн, дугаар үйлдвэрлэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч нь нийтийн тээврийн хэрэгсэлд дүрс бичлэгийн техник, хэрэгсэл байрлуулаагүй бол зөрчлийг арилгуулж хүнийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжээс зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Жолооч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол хүнийг албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
6. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг сануулах, эсхүл хорин таван нэгжээс тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. 3амын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Жолооч хот, суурин газраас бусад газар 3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Жолооч хот, суурин газраас бусад газар Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, эсхүл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, эсхүл бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, эсхүл танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжээс тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17. Энэ зүйлийн 16 дахь хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, оролцуулсан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20. 3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зургаан сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21. Зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ зүйлийн 20 дахь хэсэгт зааснаас бусад замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23. Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэсэн бол жолоочийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25. Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26. 3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27. 3амын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
31. 3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, ногоон байгууламж хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн, эсхүл жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, эсхүл тэдний хооронд байр эзэлсэн, тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32. 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн, нэг чигийн хөдөлгөөнтэй замд урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг хорин таван нэгжээс тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
34. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35. Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36. Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
37. 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд, эсхүл явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
38. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
39. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 37, 38 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
40. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
41. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт энэ зүйлийн 38 дахь хэсэгт заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
42. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
43. Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
44. Тууш замд буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
45. Тууш замын хөдөлгөөнд энэ зүйлийн 44 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол хүнийг хорих нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
46. Жолоодлогын дадлагын багш замын хөдөлгөөний дүрэмд заасан дадлага хийх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
47. Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
48. 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
49. 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам, стандарт зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
50. Энэ зүйлийн 49 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
51. 3амын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
52. Тээврийн хэрэгслийн бодит жин, тэнхлэгийн ачааллын хязгаарлалт тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
53. Энэ зүйлийн 51, 52 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
54. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
55. Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
56. Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
57. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, эсхүл нөлөөлсөн бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
58. Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
59. Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжээс хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
60. Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай замтай 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтныг оруулж, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн бол хүний хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлд заасан “тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг, “жолооч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг тус тус ойлгоно.
14.5 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль зөрчих
1. Хуулиар эрх олгогдсон этгээд нислэгийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг, шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Нислэгийн үед нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Иргэний нисэхийн хамгаалагдсан бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Олон улсын нислэг үйлдэгч агаарын тээвэрлэгч нь зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө эрх бүхий байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргүүлээгүй, эсхүл мэдээллийг дутуу хүргүүлсэн бол агаарын тээвэрлэгч хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Иргэний нисэхийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.6 дугаар зүйл. Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зөрчих
1. Агаарын зайг нисэхэд ашиглах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Агаарын зайн зөрчил үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.7 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих
1. Төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, эсхүл төмөр замын ажилтанд зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөөгүй, эсхүл төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал, гологдлын талаар мэдээлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр хаясан, малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулсан, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргаж төмөр замын аюулгүй бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Зоригч нь галт тэргийг дур мэдэн зогсоох, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих, галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Төмөр замын суурь дэд бүтэц, төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглолыг эвдсэн, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Зөвшөөрөлгүйгээр төмөр замын суурь бүтэц ашиглах, эсхүл суурь бүтэц, бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, эсхүл төмөр замын тээвэрлэлтийн ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.8 дугаар зүйл. Усан замын тээврийн тухай хууль зөрчих
1. Зорчигч нь усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, эсхүл бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан, эсхүл усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн жолоодсон, эсхүл усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг дөрвөн зуун нэгжээс найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол усан замын тээврийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжээс найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийсэн, эсхүл бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөдөлгөөний чиглэлийг нь сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай зорчигчийг, эсхүл арван зургаа хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.9 дүгээр зүйл. Төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих
1. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ЗӨРЧИЛ
15.1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслалцаа үзүүлэхгүй байх
1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр:
1.1.гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих; 1.2.гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх; 1.3.амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүнийг эмнэлэгт хүргэх; 1.4.гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх; 1.5.гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах; 1.6.гэмт хэрэг, зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулахад тээвэр, холбоо, эсхүл мэдээллийн хэрэгслээ эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хууль сахиулагчид ашиглуулахаас татгалзсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
1. Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, эсхүл хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуулиар хүлээсэн үүрэг, хууль тогтоомж зөрчиж байгааг таслан зогсоох хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, эсхүл хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл хууль сахиулагч, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл гутаан доромжилсон бол хүнийг сануулах, эсхүл хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, дотоодын цэрэг, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг ойлгоно.
15.3 дугаар зүйл. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах
1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан хүн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хуульд заасан ажил олгогч шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгоогүй, эсхүл аливаа байдлаар саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.4 дүгээр зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
1. Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдалд аливаа хэлбэрээр халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.5 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг, журам зөрчих
1. Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.6 дугаар зүйл. Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1. Хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, эсхүл доромжилсон, эсхүл эрх чөлөөнд нь халдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
1. Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.8 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих
1. Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн нь төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон бол учруулсан хохирол, хор уршгийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.10 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх
1. Санаатай хүнд гэмт хэрэгт бэлтгэж байгаа, эсхүл үйлдсэнийг мэдсээр байж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.11 дүгээр зүйл. Гэмт хэргийг нуун далдлах
1. Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.12 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчих
1. Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг задруулсан, эсхүл оролцогчдын аль нэг талд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.13 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх
1. Тагнуулын байгууллагад санаатайгаар худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, эсхүл тагнуулын байгууллага, түүний ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.14 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих
1. Хуульд заасан төрийн болон албаны нууцад хамааруулах, эсхүл төрийн болон албаны нууцтай танилцах, эсхүл төрийн болон албаны нууцыг нууцлах, эсхүл ил болгох, эсхүл төрийн болон албаны нууцыг шилжүүлэх, эсхүл хамгаалах дэглэмийг хангах талаарх тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн болон албаны нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан, эсхүл хувийн зорилгоор ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.15 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих
1. Төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон, эсхүл хориглосон эд зүйл нэвтрүүлсэн, эсхүл төрийн тусгай хамгаалалтын бүсийн дэг журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.16 дугаар зүйл. Монгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчих
1. Төрийн ордонд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан, эсхүл төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, эсхүл нэвтрэгчид саад хийсэн, эсхүл согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.17 дугаар зүйл. Цэргийн албаны тухай хууль зөрчих
1. Ажил олгогч нь хугацаат цэргийн албанд татагдсан ажилтныг халагдаж ирэхэд нь ажлын байраар хангаагүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Цэргийн бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.18 дугаар зүйл. Цагдаагийн албаны тухай хууль зөрчих
1. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, эсхүл мөрдөн байцаах, эсхүл гүйцэтгэх ажлын үйл ажиллагаанд оролцсон, эсхүл улс төрийн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүн, хуулийн этгээд өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй, эсхүл шаардлагатай техникийн нөхцөл боломжоор хангаагүй, эсхүл дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага, алба хаагчид гаргаж өгөөгүй, эсхүл зориуд устгасан бол хүнийг нэг зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжээс гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.19 дүгээр зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих
1. Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн бэлгэ тэмдэг, түүний илэрхийллийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, эсхүл устгах, гэмтээх зэргээр гутаасан, эсхүл энэ үйлдлээ нийтэд түгээсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.20 дугаар зүйл. Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас,таних тэмдгийг хууль бусаар ашиглах
1. Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн, эсхүл төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.21 дүгээр зүйл. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих
1. Зөвшөөрөлгүйгээр сүм хийд байгуулсан, эсхүл шашны байгууллагын нэрээр ашгийн болон улс төрийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Шашны байгууллага аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг дүрэмд зааснаас өөр зорилгоор зарцуулсан, эсхүл орлогоос урамшуулал, эсхүл ашиг хуваарилсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Бага насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаанд оролцуулсан, эсхүл шашны сургуульд элсүүлсэн, эсхүл шашны сургалтад хамруулсан, эсхүл суурь боловсрол эзэмшихэд нь саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Шашны байгууллага нь иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан гэрлэх, гэрлэлтээ цуцлуулахыг албадах, эсхүл олноор нь гэрлүүлэх үйл ажиллагаа явуулсан, уриалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.22 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
1. Хуулиар тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.23 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1. Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, гэмтээсэн, устгасан, үрэгдүүлсэн бол хүнийг сануулах, эсхүл хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24 дүгээр зүйл. Статистикийн тухай хууль зөрчих
1. Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиг олох зорилгоор ашигласан, эсхүл статистикийн байгууллагын нэрийг ашиглан буруу, хууль бус мэдээллийг нийтэд санаатайгаар түгээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.25 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчих
1. Архивын баримтад засвар тэмдэглэгээ хийсэн, бохирдуулсан, гэмтэл учруулсан, баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, үрэгдүүлсэн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Архивын баримтыг зохих зөвшөөрөлгүйгээр устгасан, хосгүй үнэт, нэн үнэт баримтыг лавлагаа авах, хуулбар авах, уншлагын танхимд үзэж судлахаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл архивын баримтыг хадгалах, хамгаалах, ашиглах, төрийн архивт шилжүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.26 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
1. Эрх хасах ял шийтгүүлсэн этгээд шүүхээс тогтоосон хязгаарлалт, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх мэдүүлгийг зориуд худал мэдүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед:
3.1. шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн;
3.2. төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй;
3.3. тогтоосон хугацаанд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эсхүл битүүмжилсэн тухай хариу мэдэгдээгүй;
3.4. битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан;
3.5. битүүмжилсэн, төлбөрт суутган авахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн заасан этгээдэд шилжүүлээгүй;
3.6. гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэхтэй холбогдсон гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, тухайн гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох тухай шийдвэрийг биелүүлээгүй;
3.7. хуульд заасны дагуу битүүмжилсэн, хураан авсан, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй;
3.8. төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох үүргээ биелүүлээгүй;
3.9. нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гаргасан зөрчлийг нуун дарагдуулсан, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн;
3.10. эрх хасах ял, шийтгэл, эрх хасах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
3.11. хоригдлыг хөдөлмөрлүүлэх хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.12. хоригдолд хууль, хорих ангийн дотоод журмаар хориглосон зүйлийг дамжуулсан;
3.13. хоригдлыг чөлөөгөөр авч явахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.14. ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн эрүүл мэндийн байдлын талаар худал лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт гаргасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.27 дугаар зүйл. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих
1. Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, эсхүл аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгавар, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.28 дугаар зүйл. Өмгөөллийн тухай хууль зөрчих
1. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй хүн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.29 дүгээр зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн бол зөрчсөн хүнээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нь нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч болсон бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.30 дугаар зүйл. .Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих
1. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хууль бусаар хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэж худал мэдээлэл тараасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.31 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зөрчих
1. Албаны нууцаас бусад хязгаарлалттай мэдээллийг хууль бусаар ашигласан, задруулсан нь гэмт хэргийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь хуульд нээлттэй байлгахаар заасан мэдээллийг нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.32 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих
1. Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.33 дугаар зүйл. Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
1. Шүүхийн сахилгын хорооны хуралдааны дэг, журмыг зөрчсөн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, шаардсан мэдээлэл, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Шүүхийн сахилгын хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн, заавар өгсөн, үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Сахилгын хэргийн мэдээлэл, нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.34 дүгээр зүйл. Парламентыг үл хүндэтгэх
1. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголын дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан эсхүл тусгай шалгалтад саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Шинжээч Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Энэ зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжээс гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжээс дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
УЛС ТӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ЗӨРЧИЛ
16.1 дүгээр зүйл. Сонгуулийн хуулийг зөрчих
1. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц хэрэглэх журам, түүний хэмжээг зөрчсөн, эсхүл гудамж талбайд байршуулсан зурагт самбар, дэлгэцийг гэмтээсэн, устгасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, эсхүл өөрөөр мэдээлсэн, эсхүл мэдэгдэл хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсхүл тараасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Намын далбаа, уриа, таних тэмдгийг байрлуулахыг хориглосон газарт байрлуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12. Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаагаагүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор:
13.1. бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн;
13.2. нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн;
13.3. сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан;
13.4. ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн;
13.5. хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн;
13.6. сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан;
13.7. харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад:
15.1. хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан;
15.2. зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн;
15.3. сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан;
15.4. нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан;
15.5. хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашигласан;
15.6. чанга яригч ашиглан оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан;
15.7. аливаа шашны зан үйл ашигласан, түүнийг зохион байгуулсан, оролцсон, ивээн тэтгэсэн, шашны холбогдолтой эд зүйл тараасан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргасан, эсхүл гаргахгүй байхаар амлалт авсан, гэрээ байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17. Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад оролцсон, эсхүл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг радио, телевизээр нэвтрүүлсэн, нийтэлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчээс бусад нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол сануулна.
20. Хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид хандив өгсөн, эсхүл тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21. Хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22. Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчээс бусад нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулна.
25. Сонгуулийн зардлын данс байршуулсан банк сонгуулийн санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор нам, эвсэл, нэр дэвшигчийн дансны гүйлгээний мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчээс бусад нэр дэвшигч, нам, эвсэл нь хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулна.
28. Сонгуулийн хуульд заасан итгэмжилсэн иргэн хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29. Нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан итгэмжилсэн иргэний үүргийг гүйцэтгэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан; 30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; 30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн; 30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
31. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд болон ажиглагч нь сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33. Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
34. Санал авах өдөр:
34.1.согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан; 34.2.олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан; 34.3.гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35. Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дамжуулахад саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй хүн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан Сонгуулийн хууль гэдэгт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг ойлгоно.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх