1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэг:
“23.3.Энэ хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.4-т заасан албан тушаалд ажилласан, тухайн салбартаа мэргэжлээрээ ажилласан хугацааг энэ хуулийн 23.2-т заасан төрийн албанд болон төрийн захиргааны тухайн албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцно.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/66 дугаар зүйлийн 66.1.7 дахь заалт
“66.1.7.чиг үүргийн шинжилгээ хийхэд төрийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх;”
3 дугаар зүйл. Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн зүйлийн 17.1 дэх хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн “төрийн албаны төв байгууллагын” гэснийг “Засгийн газрын” гэж тус тус, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын “төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас,” гэснийг “төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид, энэ хуулийн 23.3-т заасан иргэнээс,” гэж, мөн зүйлийн 27.1.2 дахь заалтын “эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэснийг “эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид, энэ хуулийн 23.3-т заасан иргэнээс” гэж, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “жилд” гэснийг “улиралд” гэж, “23.3, 23.4, 23.5, 23.6” гэсэн дугаарыг “23.5, 23.6, 23.7, 23.8” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.8 дахь заалтын “улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг боловсруулах, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.