Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 1-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.1. 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1.Энэ хууль нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.
3.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
4.1.1.“нийгмийн даатгал” гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг;
4.1.2.“даатгуулагч” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.3. “ажил олгогч” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг;
4.1.4.“нийгмийн даатгалын байгууллага” гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
5 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРЧИМ
5.1.Нийгмийн даатгал дараах зарчмыг баримтална:
5.1.1.даатгуулагч, ажил олгогч, төрийн оролцоог хангасан байх;
5.1.2.санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
5.1.3.нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх;
6 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛ
6.1.Нийгмийн даатгал нь дараах төрөлтэй байна:
6.1.1.тэтгэврийн даатгал;
6.1.2.тэтгэмжийн даатгал;
6.1.3.ажилгүйдлийн даатгал;
7 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛБЭР, ХАМРАХ ХҮРЭЭ
7.1.Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
7.2.Энэ хуулийн 6.1.1-6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд доор дурдсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна:
7.2.1.өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан;
7.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээдийн Монгол Улс дахь салбар, төлөөлөгч, төлөөний газарт болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаггүй боловч Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олдог гадаадын хуулийн этгээд, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;
7.3.ЭНЭ ХУУЛИЙН 6.1.1, 6.1.2, 6.1.4-Т ЗААСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛД ДООР ДУРДСАН ХҮН АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛНА:
7.3.1.ганц гишүүнтэй ажил олгогчийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
7.3.2.бүх шатны улс төрийн сонгуулийн хэсэг, хороонд ажиллахаар томилогдсон Монгол Улсын иргэн;
7.3.3.хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн;
7.3.4.ажил олгогч, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч.
7.4.ЭНЭ ХУУЛИЙН 6.1.1, 6.1.2-Т ЗААСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛД ДООР ДУРДСАН ХҮН АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛНА:
7.4.1.улсын хил дээр алба хааж, ажиллаж байгаа офицер, ахлагчийн болон гаалийн улсын байцаагчийн хөдөлмөр эрхлээгүй нөхөр, эхнэр;
7.4.2.зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч өөр аймаг, хот суурин газарт шилжин ажилласны улмаас түүний хөдөлмөр эрхлээгүй байгаа нөхөр, эхнэр;
7.4.3.шашны байгууллагын лам, санваартан;
7.4.4.ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч;
7.5.ЭНЭ ХУУЛИЙН 6.1.1-Д ЗААСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛД ДООР ДУРДСАН ХҮН АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛНА:
7.5.1.үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан;
Тайлбар: “үндсэн ажил” гэж хэд хэдэн ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллах тохиолдолд долоо хоногийн ажлын цагийн ихэнхийг зарцуулж байгаа, эсхүл ажлын цагийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй бол цаг хугацааны хувьд эхэлж гэрээ байгуулсан ажил, албан тушаалыг;
7.5.2.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭГҮЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ.
7.6.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.1-Д ЗААСАН НАСАНД ХҮРСЭН ЭНЭ ЗҮЙЛИЙН 7.3.4-Т ЗААСАН ТЭТГЭВЭР АВАГЧ ӨӨРӨӨ ХҮСВЭЛ ЭНЭ ХУУЛИЙН 6.1.1-Д ЗААСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО.
7.7.ЭНЭ ЗҮЙЛИЙН 7.2-7.5-Д ЗААСНААС БУСАД ХҮН ЭНЭ ХУУЛИЙН 6.1.1, 6.1.2, 6.1.4-Т ЗААСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛД САЙН ДУРААР ДААТГУУЛЖ БОЛНО.
7.8.ЭНЭ ЗҮЙЛИЙН 7.3.4-Т ЗААСНААС БУСАД ТЭТГЭВЭР АВАГЧ САЙН ДУРААР ДААТГУУЛАХГҮЙ.
7.9.НИЙГМИЙН ДААТГАЛД АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛСАН ХУГАЦААНД САЙН ДУРААР ДАВХАР ДААТГУУЛАХГҮЙ.
8 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХ ГЭРЭЭ
8.1.ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСАН ХҮН НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХ ГЭРЭЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛНА.
8.2.ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ САРЫН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУГАЦАА, ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ ХУГАЦААГ СУНГАХ, ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРАМ БОЛОН САЙН ДУРААР ДААТГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
8.3.САЙН ДУРААР ДААТГУУЛАХ ГЭРЭЭГ ЦАХИМААР БАЙГУУЛЖ БОЛНО.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭВЭР АВАХ СОНГОЛТ ХИЙХ
9.1.ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХ ЗЭРЭГ ҮҮСВЭЛ ӨӨРТ ТААТАЙ НӨХЦӨЛТЭЙ НЭГ ТӨРЛИЙН ТЭТГЭВРИЙГ НЭГ УДАА СОНГОНО.
9.2.ДААТГУУЛАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХОЁР ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ ҮҮСЭХЭЭР БОЛ ШИМТГЭЛ ТӨЛСӨН БОЛОН ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААГ НЭГТГЭН ТООЦОЖ, НЭГ ТЭТГЭВЭР ТОГТООНО.
ХОЁРДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
10 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
10.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛ ТУС БҮР НЬ ДАРААХ МӨНГӨН ХӨРӨНГИЙН БИЕ ДААСАН САНТАЙ БАЙНА:
10.1.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН; 10.1.2.ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САН; 10.1.3.АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САН; 10.1.4.ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САН; 10.1.5.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН.
10.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ТУС БҮР БАНКАНД ДАНСТАЙ БАЙНА.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО
11.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО ДАРААХ ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРДЭНЭ:
11.1.1.даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл; 11.1.2.ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл; 11.1.3.төрөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл; 11.1.4.сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулсны орлого; 11.1.5.нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль; 11.1.6.улсын төсвөөс олгох хөрөнгө; 11.1.7.хуульд заасан бусад эх үүсвэр.
12 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА
12.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ДАРААХ ЗОРИУЛАЛТААР ЗАРЦУУЛНА:
12.1.1.ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ;
12.1.2.ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ОЛГОХ, АЖИЛ ОЛГОГЧИД ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ;
12.1.3.БАНКНЫ ТЭТГЭВЭР ОЛГОСОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС;
12.1.4.ЭНЭ ХУУЛИЙН 41 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН СУРТАЛЧИЛГАА, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ.
12.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ САН ХООРОНД ШИЛЖҮҮЛЭН ЗАРЦУУЛАХ, НЭГТГЭХ, ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
12.3.АЙМАГ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ТУС БҮРИЙН ОРЛОГЫН ЗАРЦУУЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОГДОХ ДАНСАНД САР БҮР ТӨВЛӨРҮҮЛНЭ.
12.4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 12.3-Т ЗААСАН ТӨВЛӨРҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУГАЦАА, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
13 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГА
13.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ НАЙДВАРТАЙ, ҮР ӨГӨӨЖТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД, ХАРААТ БУС БАЙХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАН ДАРААХ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛНО:
13.1.1.ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС;
13.1.2.МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААС;
13.1.3.ТӨРИЙН САНГИЙН НЭГДСЭН ДАНСАНД БАЙРШУУЛАХ МӨНГӨН ХАДГАЛАМЖ;
13.1.4.МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН СИСТЕМИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АРИЛЖААНЫ БАНК (ЦААШИД “АРИЛЖААНЫ БАНК” ГЭХ)-НД БАЙРШУУЛАХ МӨНГӨН ХАДГАЛАМЖ.
13.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.1-Д ЗААСАН САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛНЭ.
13.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.2-Т ЗААСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛТЭЙ БАЙНА.
13.4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.1.1, 13.1.2-Т ЗААСАН ҮНЭТ ЦААС ХУДАЛДАН АВАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЖ, ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
13.5.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.1.3-Т ЗААСАН МӨНГӨН ХАДГАЛАМЖИД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭТЭЙ ТЭНЦҮҮ БАЙНА.
13.6.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.1.4-Т ЗААСАН МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ НЬ ТУХАЙН БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН 15 ХУВИАС ИХГҮЙ БАЙНА.
13.7.ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ХОРОО, БОЛОН ТӨРИЙН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ 7 ГИШҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙХ, УГ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛД ҮНДЭСЛЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАТАЛНА.
13.8.АРИЛЖААНЫ БАНКАНД БАЙРШУУЛАХ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ДООД ХЭМЖЭЭГ МОНГОЛБАНКНЫ ТУХАЙН ҮЕИЙН БОДЛОГЫН ХҮҮ, АРИЛЖААНЫ БАНКУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, АРИЛЖААНЫ БАНК ХООРОНДЫН ЗАХЫН ХҮҮГИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭНЭЭС ТООЦСОН ЖИГНЭСЭН ДУНДАЖ ХҮҮГЭЭС ДООШГҮЙ БАЙХААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАТАЛНА.
13.9.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ
14.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙГ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.4-Т ЗААСАН ЦАГЛАБРЫН ДАГУУ БОЛОВСРУУЛНА.
14.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
14.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ТУС БҮРИЙН ЖИЛИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ БАТАЛНА.
14.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНААР УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОХ БОЛОН 1995 ОНООС ӨМНӨ ҮҮССЭН ҮҮРГИЙН ДАГУУ ТЭТГЭВЭРТ ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙГ ЖИЛ БҮРИЙН УЛСЫН ТӨСӨВ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВТ ТУСГАН БАТАЛНА.
14.5.ЭНЭ ХУУЛИЙН 11.1.6-Д ЗААСАН ХӨРӨНГИЙГ САНХҮҮ, ТӨСВИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА САРЫН ХУВААРИЙН ДАГУУ ТУХАЙН САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГТ БАГТААН ЗОХИХ САНД ШИЛЖҮҮЛНЭ.
15 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
15.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙГ ОЛОН УЛСЫН БОЛОН ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ДАГУУ АККРУЭЛ СУУРИАР ХӨТӨЛНӨ.
15.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АНХАН ШАТНЫ МАЯГТЫН ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХӨТЛӨХ АРГАЧЛАЛЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, САНХҮҮ, ТӨСВИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ХАМТРАН БАТАЛНА.
15.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МАЯГТЫН ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭВЛҮҮЛЭХ, ҮНЭ ТОГТООХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
15.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ТУС БҮРТ ТӨЛСӨН ШИМТГЭЛ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ ТУС БҮРЭЭР БҮРТГЭНЭ.
16 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ ГАРГАХ, ТАЙЛАГНАХ
16.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН УЛИРАЛ, ХАГАС ЖИЛ, ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ДАРААХ ЦАГЛАБРЫН ДАГУУ БОЛОВСРУУЛЖ, ТАЙЛАГНАНА:
16.1.1.СУМ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН УЛИРАЛ, ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.9.1-Д ЗААСНЫ ДАГУУ;
16.1.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХАГАС ЖИЛ, ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНГ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.9.2, НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ МӨН ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.9.5-Д ТУС ТУС ЗААСНЫ ДАГУУ.
16.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХАГАС ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЖИЛ БҮРИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ДОТОР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ДАРАА ОНЫ 5 ДУГААР САРЫН 25-НЫ ДОТОР ХЯНАН ХЭЛЭЛЦЭНЭ.
16.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.9-Д ЗААСАН ХУГАЦААНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЖ, АУДИТ ХИЙСЭН ТАЙЛАНГ ТОГТООСОН ХУГАЦААНД ДЭЭД ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
16.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ТҮҮНД ХИЙСЭН ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ УЛСЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, УЛСЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТАЛСНААС ХОЙШ 20 ХОНОГИЙН ДОТОР ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР МЭДЭЭЛНЭ.
16.5.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАХ, ЗАЛРУУЛГА ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
17 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
17.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР АВАГЧИЙН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БАЙНА.
17.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ЗҮЙЛИЙН 17.1-Д ЗААСАН МЭДЭЭЛЛИЙГ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ХЭТИЙН ТООЦООЛОЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, МЭДЭЭ, ТАЙЛАН ГАРГАХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛГООР АШИГЛАНА.
17.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ҮНЭН ЗӨВ БҮРДҮҮЛЭХ, АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ, ХҮНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЗОРИЛГООР ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫН СУУРЬ БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАНА.
17.4.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ, МЭДЭЭЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ, НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРМЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
ГУРАВДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ
18 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
18.1.АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН ЭНЭ ХУУЛИЙН 7.2-7.5-Д ЗААСАН ДААТГУУЛАГЧ ДООР ДУРДСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР САР БҮР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛНӨ:
18.2.ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА, ЭРСДЭЛ БҮХИЙ АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛӨӨС ХАМААРАЛТАЙГААР АЖИЛ ОЛГОГЧИЙН ЦАЛИН ХӨЛСНИЙ САН, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ЯЛГАВАРТАЙ ТОГТООХ БӨГӨӨД ШИМТГЭЛ ТӨЛӨХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ, ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ, ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
18.3.ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСАН ДААТГУУЛАГЧ ДООР ДУРДСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ГЭРЭЭГЭЭР ТОХИРОЛЦСОН ХУГАЦААНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛНӨ:
18.4.ЭНЭ ХУУЛИЙН 7.3.3-Т ЗААСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТӨЛӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ТОГТООНО.
18.5.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НОГДОХ ОРЛОГЫН БҮРЭЛДЭХҮҮН
19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:
19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5, 101 дүгээр зүйлийн 101.1, 111-117 дугаар зүйлд тус тус заасан цалин хөлс, олговор;
19.1.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх, мөн хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;
19.1.3.ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон унаа, хоол, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, бүсийн болон хээрийн нэмэгдэл, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;
20 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛ
20.1.Ажил олгогч нь улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлнэ.
20.2.Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийг бүртгэж, шимтгэл төлөгчийн дугаар олгоно.
20.3.Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийн мэдээллийг тусгасан хувийн хэрэг нээж, тухай бүрд мэдээллийн баяжилт хийнэ.
20.4.Энэ зүйлийн 20.3-т заасан хувийн хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, сайн дураар даатгуулах гэрээ, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, мэдэгдэл, акт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг тухай бүр хавсаргана.
21 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ
21.1.Ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.
21.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын ажил олгогч нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ зүйлийн 21.1-д заасны дагуу нийгмийн даатгалын санд төлнө
21.3.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, ажил олгогчийн төлөөлөгчийн газар, төлөөний газрын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад ажиллаж байгаа адилтгах албан тушаалын ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, тухайн ажилтныг томилон ажиллуулж байгаа ажил олгогч нь нийгмийн даатгалын санд төлнө.
21.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нь нийгмийн даатгалын санд төлнө.
21.21.ГУРАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСНЫ ДАГУУ ДААТГУУЛАХ БОЛ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНД НОГДОХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ДООР ДУРДСАНААР ТООЦОЖ САР БҮР ТӨЛНӨ:
21.21.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нөхцөлийг хүүхэд төрүүлэх бүрд хангаж жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;
21.21.2.энэ зүйлийн 21.21.1-д зааснаас бусад эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс.
21.22.ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАД БАЙДАГ, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭЭ АСАРЧ АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭГҮЙ ЭХ, ЭСХҮЛ ЭЦЭГ ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСНЫ ДАГУУ ДААТГУУЛАХ БОЛ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНД НОГДОХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС САР БҮР ТӨЛНӨ.
21.23.МАЛЧИН, ТУСЛАХ МАЛЧИН ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСНЫ ДАГУУ ДААТГУУЛАХ БОЛ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНД НОГДОХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС САР БҮР ТӨЛНӨ. УЛСЫН ТӨСВӨӨС ХАРИУЦАН ТӨЛӨХ ХУГАЦАА 5 ЖИЛЭЭС ИХГҮЙ БАЙНА.
21.24.ЭНЭ ЗҮЙЛИЙН 21.21-21.23-Т ЗААСАН ДААТГУУЛАГЧ САЙН ДУРААР ДААТГУУЛАХ ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН ТӨЛБӨЛ ЗОХИОХ ШИМТГЭЛИЙН ДҮНГЭЭС ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САН, УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ ХАСАЖ, ҮЛДЭХ ХЭСЭГ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ӨӨРӨӨ ХАРИУЦАН ТӨЛНӨ.
21.25.ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ХУГАЦААНД ЭНЭ ЗҮЙЛИЙН 21.19-Д ЗААСАН ШИМТГЭЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ДАВХАРДУУЛАН ТӨЛӨХГҮЙ.
21.26.ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛ ТҮҮНИЙ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ДАРААХ БАЙДЛААР ТООЦОЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗОХИХ САНД УЛСЫН ТӨСВӨӨС ТУХАЙ БҮР ТӨЛНӨ:
21.26.1.цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн орлогоос;
21.26.2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.
21.27.ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.4-Т ЗААСНЫ ДАГУУ ЦАГ УУРЫН ХҮНД НӨХЦӨЛ БҮХИЙ УЛСАД АЖИЛЛАСАН ӨСГӨН ТООЦСОН ХУГАЦААНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦОЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗОХИХ САНД УЛСЫН ТӨСВӨӨС ТУХАЙ БҮР ТӨЛНӨ.
21.28.НООСНЫ, СҮҮНИЙ, АРЬС ШИРНИЙ, УЛААН БУУДАЙН УРАМШУУЛАЛ АВАХ ЭРХ ҮҮССЭН ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСАН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛБӨЛ ЗОХИХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ УГ УРАМШУУЛЛААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗОХИХ САНД ТУХАЙ БҮР ТӨЛНӨ.
21.29.МОНГОЛ УЛСААС ХИЛИЙН ЧАНАДАД АЖИЛЛАЖ БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНЫ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖИШИГ ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ГАДААД ХАРИЛЦААНЫ БОЛОН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
21.30.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
21.31.ЭНЭ ЗҮЙЛИЙН 21.28-Д ЗААСАН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОЛОН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
21.32.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХАРИЛЦААГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
22 ДУГААР ЗҮЙЛ.ИТГЭЛЦҮҮРИЙГ ХЭРЭГЛЭХ, ТОГТООХ
22.1.Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ.
22.2.Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөнө.
22.3.Итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ХУГАЦАА
23.1.ДАРААХ ХУГАЦААГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦНО:
23.1.1.ажилтны 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;
23.1.2.ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа;
23.1.3.Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;
23.1.4.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа;
23.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
24 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ
24.1.Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:
24.1.1.ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол;
24.1.2.ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол;
24.1.3.сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол;
24.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД ШИМТГЭЛ НОГДОХ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГОД ЭНЭ ХУУЛИЙН 22.2-Т ЗААСНЫ ДАГУУ ТОГТООСОН ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭНЭ.
24.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 24.1-Д ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХИЙГ ХОРИГЛОНО.
24.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ТАЙЛАГНАХ, ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
25 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ТАЙЛАГНАХ
25.1.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.
25.2.Дараах зөрчилд нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна:
25.2.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан, буруу тодорхойлсон;
25.2.2.нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн;
26 ДУГААР ЗҮЙЛ.ИЛҮҮ ТӨЛСӨН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОХ
26.1.Нийгмийн даатгалын байгууллага нь илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг доор дурдсанаар буцаан олгоно:
26.1.1.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн, эсхүл сайн дураар даатгуулагчийн хүсэлтэд үндэслэн дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцох, эсхүл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор;
26.1.2.сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл урьдчилан төлсөн даатгуулагч хөдөлмөр эрхэлж, албан журмаар даатгуулсан бол давхардсан хугацааны сайн дураар төлсөн шимтгэлийг түүний хүсэлтэд үндэслэн 30 хоногийн дотор;
26.1.3.даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийт дүн нь энэ хуулийн 19.4-т заасан дээд хэмжээнээс хэтэрсэн бол уг хэтэрсэн хэсэгт ногдох илүү төлсөн шимтгэлийг түүний хүсэлтэд үндэслэн дараа жилийн хоёрдугаар улиралд.
26.2.ИЛҮҮ ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
27 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН НЭРИЙН ДАНСНЫ БҮРТГЭЛ
27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс (цаашид “Нэрийн данс” гэх)-тай байна.
27.2.Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч бүрт нэрийн данс нээнэ.
27.3.Даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэнэ:
27.3.1.нэрийн дансны эхний үлдэгдэл;
27.4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 27.3.2-27.3.6-Д ЗААСАН ШИМТГЭЛИЙН ОРЛОГООС 4 ХУВИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ, ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ОЛГОХ ЗОРИУЛАЛТААР ТУСГАЙ ДАНСАНД БҮРТГЭНЭ.
27.5.НЭРИЙН ДАНСНЫ ӨМНӨХ ОНЫ ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ НЬ ТУХАЙН ЖИЛИЙН ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ БАЙНА.
27.6.ДААТГУУЛАГЧИЙН ЭНЭ ХУУЛИЙН 29.2-Т ЗААСАН МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ХАССАН НЭРИЙН ДАНСНЫ ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ, БҮРТГЭСЭН ШИМТГЭЛИЙН ОРЛОГОД ЖИЛ БҮР ХҮҮ ТООЦОЖ, БҮРТГЭНЭ.
27.7.ЭНЭ ЗҮЙЛИЙН 27.6-Д ЗААСАН ТУХАЙН ЖИЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ДООР ДУРДСАН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРГАЛЗАН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ДАРАА ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД БАГТААН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ТОГТООНО:
27.7.1.өмнөх оны инфляцын түвшин;
27.7.2.системийн ач холбогдол бүхий арилжааны банкнуудаас албан ёсоор зарласан иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх жилийн дундаж хүүгийн хэмжээ.
27.8.ДААТГУУЛАГЧИЙН НЭРИЙН ДАНСНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЛИЙГ ДАРААХ ТОМЬЁОГООР БОДНО:
НДC2=НДC1-М+ БШО+ХО НДC2-НЭРИЙН ДАНСНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ; НДC1-НЭРИЙН ДАНСНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ; БШО-ТУХАЙН ЖИЛИЙН БҮРТГЭСЭН ШИМТГЭЛИЙН ОРЛОГО; ХО-НЭРИЙН ДАНСНЫ ЭХНИЙ ҮЛДЭГДЛЭЭС МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ХАССАН ДҮН, ТУХАЙН ЖИЛИЙН БҮРТГЭСЭН ОРЛОГОД ТООЦСОН ХҮҮГИЙН ОРЛОГО; М-МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГО.
27.9.НЭРИЙН ДАНСНЫ ГАРААНЫ ҮЛДЭГДЛИЙГ 2000 ОНООС ӨМНӨ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧИД ТООЦОХ БА ГАРААНЫ ҮЛДЭГДЭЛ НЬ ДААТГУУЛАГЧИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЛГЭСЭН ЖИЛИЙН ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ БАЙНА.
27.10.НЭРИЙН ДАНСЫГ НЭЭХ, БҮРТГЭХ, ХӨТЛӨХ, ДААТГУУЛАГЧИЙН ГАРААНЫ ҮЛДЭГДЛИЙГ ТООЦОХ ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАТАЛНА.
28 ДУГААР ЗҮЙЛ.НЭРИЙН ДАНСНЫ ОРЛОГЫГ БҮРТГЭХ ТУСГАЙ НӨХЦӨЛ
28.1.Албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг түүний сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас даатгуулагч, ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь бүртгэж, хүү тооцно.
28.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн 1995 оноос өмнө цэргийн алба хаасан хугацаанд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр доор дурдсан орлогоос тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ:
28.2.1.цэргийн алба хаасан хугацаанд авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн орлогоос;
28.2.2.холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцох хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.
28.3.ЭНЭ ХУУЛИЙН 23.1.4-Т ЗААСАН ХУГАЦААНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ДААТГУУЛАГЧИЙН БОЛОН АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦОЖ НЭРИЙН ДАНСАНД НЬ БҮРТГЭНЭ.
28.4.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР БҮРЭН АЛДСАН ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН ХУГАЦААНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ДААТГУУЛАГЧИЙН БОЛОН АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦОН НЭРИЙН ДАНСАНД НЬ БҮРТГЭНЭ.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГ БҮРДҮҮЛЭХ, МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ӨВЛҮҮЛЭХ
29.1.ТЭТГЭВРИЙН ХУВААРИЛАЛТЫН ТОГТОЛЦООНООС ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООНД ҮЕ ШАТТАЙ ШИЛЖИХ ЗОРИЛГООР ДААТГУУЛАГЧИЙН НЭРИЙН ДАНСНЫ МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНТАЙ БАЙНА.
29.2.Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан нэрийн дансны эцсийн үлдэгдлийг дараах эх үүсвэрээс мөнгөжүүлнэ:
29.2.1.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан улсын төсөвт шилжүүлсэн орлогоос Засгийн газрын тогтоосон хэмжээгээр;
29.2.2.улсын төсвөөс олгох бусад орлого.
29.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 29.1-Д ЗААСАН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САН ДАРААХ ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРДЭНЭ:
29.3.1.энэ хуулийн 18.1-д заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний ажил олгогчийн 1.0, даатгуулагчийн 1.0, нийт 2.0 хувийн, энэ хуулийн 18.3-т заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний 2.0 хувийн шимтгэлийн орлого;
29.3.2.энэ зүйлийн 29.2-т заасан мөнгөжүүлсэн орлого.
29.4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 29.3-Т ЗААСАН ОРЛОГЫГ ДААТГУУЛАГЧ БҮРЭЭР ХУВААРИЛЖ, ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ДАНСАНД БАЙРШУУЛНА.
29.5.ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНД БАЙРШУУЛСАН ДААТГУУЛАГЧИЙН МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ТҮҮНИЙ САНАЛД ҮНДЭСЛЭН ДООР ДУРДСАНААР ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛНО:
29.5.1.энэ хуулийн 13.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд;
29.5.2.тусгай хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд.
29.6.ДААТГУУЛАГЧ НАС БАРВАЛ ТҮҮНИЙ МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД НЬ ӨВЛҮҮЛНЭ.
29.7.НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХ ҮҮСЭХЭЭР БОЛ МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ӨВЛҮҮЛЭХГҮЙ.
29.8.ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНД ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, БҮРТГЭХ, ХУВААРИЛАХ, БАЙРШУУЛАХ, МЭДЭЭЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ӨВЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ САНХҮҮ, ТӨСВИЙН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
30 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ӨР
30.1.Доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно:
30.1.1.энэ хуулийн 21.1, 21.20-д заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл;
30.1.2.улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль;
30.1.3.шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль.
31 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА
31.1.Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна:
31.1.1.энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх;
31.1.2.энэ хуулийн 24.1.1-24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх;
31.1.3.энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх;
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
32 дугаар зүйл.Ажил олгогчийн эрх, үүрэг
32.1.Ажил олгогч дараах эрх эдэлнэ:
32.1.1.ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх;
32.1.2.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах буюу дараа төлөх шимтгэлд шилжүүлэн тооцуулах;
32.2.АЖИЛ ОЛГОГЧ ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
32.2.1.хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;
32.2.2.орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн, зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх;
32.2.3.нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг гарган энэ хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх;
32.2.4.энэ зүйлийн 32.2.1-д заасан гэрээ байгуулсан, дуусгавар болгосон талаарх шийдвэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчид өгөх;
33 ДУГААР ЗҮЙЛ.ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
33.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
33.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах;
33.1.2.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах буюу дараа төлөх шимтгэлд шилжүүлэн тооцуулах;
33.1.3.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчийн болон өөрийн төлсөн шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлсөн хугацаа, нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн талаарх мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр авах;
33.2.ДААТГУУЛАГЧ ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
33.2.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлого тодорхойлох болон шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;
33.2.2.ажил олгогчийн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагааны талаар нийгмийн даатгалын байгууллага болон холбогдох байгууллагад мэдээлэх;
33.2.3.сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх;
33.2.4.нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн тогтоолт, олголтод хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах;
ТАВДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО
34 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим
34.1.Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, сум, дүүргийн тасаг, нийгмийн даатгалын байцаагч, ажилтнаас бүрдэнэ.
34.2.Нийгмийн даатгалын байгууллага нь хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтална.
35 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
35.1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гурван талыг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус дараах гишүүнтэй байна:
35.1.1.Засгийн газрыг төлөөлж хөдөлмөр, нийгмийн хамгааллын, санхүү төсвийн, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн;
35.1.2.даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдвэрчний эвлэлээс З хүн;
35.1.3.ажил олгогчийг төлөөлж ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас З хүн.
35.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 35.1.1-Д ЗААСАН ТӨЛӨӨЛӨЛ НЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД БАЙНА.
35.3.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРОО ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР НЭР ДЭВШИХ ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОЖ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛНЭ.
35.4.УЛСЫН ИХ ХУРАЛ ЭНЭ ЗҮЙЛИЙН 35.3-Т ЗААСАН НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ХИЙЖ, 6 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
35.5.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ДАРГА, ДЭД ДАРГА, ГИШҮҮНТЭЙ БАЙНА.
35.6.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД БАЙНА.
35.7.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГЫГ ТАЛУУД ЗӨВШИЛЦӨЖ ЭНЭ ЗҮЙЛИЙН 35.1.2, 35.1.3-Т ЗААСАН ТӨЛӨӨЛЛӨӨС 2 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
35.8.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСГАВАР БОЛОХООС ӨМНӨ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ТОХИОЛДОЛД ДАРААГИЙН ГИШҮҮНИЙГ ЭНЭ ЗҮЙЛИЙН 35.3-Т ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ҮЛДСЭН ХУГАЦААГААР УЛСЫН ИХ ХУРЛААС ТОМИЛНО.
35.9.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ НЭГ УДАА УЛИРУУЛАН ТОМИЛЖ БОЛНО.
35.10.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
35.10.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
35.10.2.нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд санал өгөх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;
35.10.3.нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээллийг хэлэлцэн, дүгнэлт, шийдвэр гаргах;
35.10.4.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг байгууллага, судлаач, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийг хуралдаанд оролцуулж, тайлбар, мэдээлэл авч, саналыг сонсох;
35.11.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ХЭЛБЭР НЬ ХУРАЛДААН БАЙНА.
35.12.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ ХОЁРООС ДООШГҮЙ ИРЦТЭЙГЭЭР УЛИРАЛ БҮР ХУРАЛДАНА. ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДИЙН ОЛОНХЫН САНАЛААР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛЖ БОЛНО.
35.13.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ АЖЛАА УЛСЫН ИХ ХУРАЛД ЖИЛ БҮР ТАЙЛАГНАНА.
35.14.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ АЖЛЫН АЛБАТАЙ БАЙНА. АЖЛЫН АЛБАНЫ ДАРГЫГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТУШААЛААР ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
35.15.АЖЛЫН АЛБАНЫ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ НЬ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ХАМААРНА.
35.16.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОМИЛОХ ЖУРАМ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД ОЛГОХ УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ, АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРОО ТУС ТУС БАТАЛНА.
35.17.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ТОГТООМЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ, САНГИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХАД ШААРДЛАГАТАЙ СУДАЛГАА, ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ, САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, АКТУАР ТООЦООЛОЛ ХИЙХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АУДИТЫН МЭРГЭЖЛИЙН ХОРООГ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД АЖИЛЛУУЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОНО.
35.18.Энэ зүйлийн 35.17-д заасан мэргэжлийн хорооны гишүүнийг Үндэсний зөвлөл нээлттэй сонгон шалгаруулан томилж, чөлөөлнө.
35.19.Үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, ажиллах журам, энэ зүйлийн 35.17-д заасан мэргэжлийн хорооны гишүүнд олгох урамшууллын хэмжээг Үндэсний зөвлөл батална.
35.20.Энэ зүйлийн 35.14-т заасан Үндэсний зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зардал болон мөн зүйлийн 35.16, 35.19-д заасан урамшууллыг тус тус улсын төсвөөс олгоно.
36 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
36.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.1.1.нийгмийн даатгалын бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд хугацааны тооцоолол хийх;
36.1.2.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
36.1.3.нийгмийн даатгалын байгууллагыг бодлого, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
37 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ
37.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН БОЛОН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ, АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДЭЭД ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ДООР ТУС ТУС АЖИЛЛАНА.
37.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙНА.
37.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛЭГ, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛТЭЙ БАЙНА.
37.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
37.5.АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
37.6.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН АЖИЛТНЫГ ТУХАЙН ШАТНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ТУС ТУС ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
37.7.ДААТГУУЛАГЧ, ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА, ШАЛТГААНЫГ МАГАДЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛ (ЦААШИД “МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД, ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ (ЦААШИД “АЙМАГ, ДҮҮРГИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ИЙГ АЙМАГ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДЭРГЭД, СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД ТУС ТУС АЖИЛЛУУЛНА. ХҮН АМЫН ТОО, НЯГТРАЛ, БАЙРШИЛ ЗЭРГИЙГ ХАРГАЛЗАН СУМЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН ДЭРГЭД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
37.8.ДААТГУУЛАГЧ, ХҮН, АЖИЛ ОЛГОГЧ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД ГАРСАН САНАЛЫН ЗӨРӨӨ, МАРГААНЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТӨВ ЗӨВЛӨЛ (ЦААШИД “ТӨВ ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ (ЦААШИД “САЛБАР ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ИЙГ АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДЭРГЭД ТУС ТУС АЖИЛЛУУЛНА.
37.9.МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ЭМЧЛЭХ, НӨХӨН СЭРГЭЭХ, СУВИЛАХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ, ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД АЖИЛЛУУЛНА.
37.10.ГАДААД УЛСАД ТҮР БОЛОН БАЙНГА ОРШИН СУУЖ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРУУЛЖ, НИЙГМИЙН БАТАЛГААГ НЬ ХАНГАХ, ШИМТГЭЛИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ, ГАДААД УЛСТАЙ БАЙГУУЛСАН МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН САЛБАР НЭГЖИЙГ ТУХАЙН УЛСАД АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
37.11.ЭНЭ ЗҮЙЛИЙН 37.9, 37.10-Т ЗААСАН ЭМНЭЛЭГ, САЛБАР НЭГЖИЙН ДАРГЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ТУС ТУС ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
37.12.МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАХ ДҮРМИЙГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
37.13.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
37.13.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тушаал, дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмж, чиглэл гаргах;
37.13.2.нийгмийн даатгалын хяналт шалгалтыг цахим хэлбэрээр болон баримт бичигт үндэслэн хийх, шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг ажил олгогч, даатгуулагч, банк, санхүү, төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, хүнээс үнэ төлбөргүй гаргуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
37.13.3.нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
37.13.4.нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох, өөрчлөх;
37.14.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
37.14.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ;
37.14.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ, ТӨСӨӨЛӨЛ, ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН НАРИЙВЧИЛСАН ХУВААРИЙГ БАТЛАХ;
37.14.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХУУЛИАР ТОГТООСОН ХУГАЦААНД ДААТГУУЛАГЧ, АЖИЛ ОЛГОГЧИД ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ;
37.14.4.ЭНЭ ХУУЛИЙН 29.4-Т ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
37.14.5.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР САНАЛ БОЛОВСРУУЛЖ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ;
37.14.6.ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АСУУДЛААР ТООЦОО, СУДАЛГАА ХИЙЖ, САНАЛ БОЛОВСРУУЛАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД УЛАМЖЛАХ;
37.14.7.ДООД ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ, САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧИЛ, ДУТАГДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ;
37.14.8.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ;
37.14.9.АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ, ХҮНИЙ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД УЛАМЖЛАХ;
37.14.10.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫГ МЭРГЭШСЭН ХҮНИЙ НӨӨЦӨӨР БҮРДҮҮЛЭХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧ, АЖИЛТНУУДЫГ ТАСРАЛТГҮЙ СУРГАХ, МЭРГЭШҮҮЛЭХ;
37.14.11.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ;
37.14.12.ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААГААР ХАНГАХ;
37.14.13.ТАТВАРЫН АЛБАТАЙ ЦАХИМААР МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ;
37.14.14.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
37.15.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, БАЙЦААГЧИЙН ДҮРМИЙГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
37.16.ЭНЭ ЗҮЙЛИЙН 37.14.13-Т ЗААСАН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ТАТВАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХАМТРАН БАТАЛНА.
38 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
38.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ, УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, УЛСЫН БАЙЦААГЧ (ЦААШИД “НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧ” ГЭХ) ХЭРЭГЖҮҮЛНЭ.
38.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТӨД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛНЭ.
38.3.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ БАЙНА.
38.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХИЙГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ОЛГОЖ, БАТАЛГААЖУУЛЖ, ТҮДГЭЛЗҮҮЛЖ, ЦУЦАЛНА.
38.5.НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН НЭГЖИЙН ДАРГА, АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГА НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ БАЙНА.
38.6.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД 3-ААС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАСАН, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ, МЭРГЭШСЭН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЗЭРЭГ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА.
38.7.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧ НЬ ҮНЭМЛЭХ, ТЭМДЭГТЭЙ БАЙНА.
38.8.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХИЙГ ОЛГОХ, БАТАЛГААЖУУЛАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЦУЦЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРАМ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХ, ТЭМДГИЙН ЗАГВАРЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
38.9.ЭНЭ ЗҮЙЛИЙН 38.2-Т ЗААСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
38.10.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧ ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ:
38.10.1.хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон тайлан тэнцэл, санхүүгийн болон бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
38.10.2.тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх зорилгоор ажил олгогч, банк, санхүү, архив, шүүх, эрүүл мэндийн болон бусад байгууллага, албан тушаалтан, хүнээс тайлбар, лавлагааг үнэ төлбөргүй гаргуулан авах;
38.10.3.нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусныг гэрчлэх, нотлох баримтыг ажил олгогч, даатгуулагч, хуулийн этгээд, хүнээс түр хугацаагаар хураан авах, эсхүл хуулбарлан авах;
38.10.4.илүү олгосон тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тэтгэвэр авагч, даатгуулагч, ажил олгогч, хүний банк дахь данснаас үл маргах журмаар гаргуулах;
38.11.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧ ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
39.1.Нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
39.1.1.удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалт хийх;
39.1.2.нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, албан шаардлага болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг үрэгдүүлэх, хууль бусаар хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
39.1.3.нийгмийн даатгалын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй акт, бусад баримт бичгийг ажил олгогч, даатгуулагч, хүнд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;
40 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ
40.1.Нийгмийн даатгалын улсын байцаагч нь нийгмийн даатгалын итгэмжит зөвлөх (цаашид "Итгэмжит зөвлөх" гэх), нийгмийн даатгалын зөвлөх (цаашид "Зөвлөх" гэх), нийгмийн даатгалын тэргүүлэх (цаашид "Тэргүүлэх" гэх) гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.
40.2.Итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэргийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
40.3.Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
41 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ, ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН СУРТАЛЧИЛГАА, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
41.1.Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор доор дурдсан үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд үзүүлнэ:
41.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах;
41.1.2.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачлал, заавар, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
41.1.3.нийгмийн даатгалд хамруулах, өндөр насны тэтгэвэрт бэлтгэх;
42 ДУГААР ЗҮЙЛ.МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ
42.1.Энэ хуулийн 37.8-д заасан Төв зөвлөл болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь орон тооны бус байна.
42.2.ТӨВ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ ОРОН ТООНЫ БАЙХ БӨГӨӨД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦЭД ХАМААРНА.
42.3.ТӨВ ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛ НЬ 9 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙХ БӨГӨӨД ТӨВ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ, ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ, САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЙНА.
42.4.ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
42.5.АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГА НЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЙНА.
42.6.САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГАТАЙ ЗӨВШИЛЦӨН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
42.7.ТӨВ ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ ХОЁРООС ДООШГҮЙ ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДУУЛЖ, ХУРАЛД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙН ОЛОНХЫН САНАЛААР АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ.
42.8.ТӨВ ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛ НЬ ТОГТООЛ, ТЭМДЭГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ БӨГӨӨД ТҮҮНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
42.9.ДААТГУУЛАГЧ, ХҮН, АЖИЛ ОЛГОГЧ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД ГАРСАН САНАЛЫН ЗӨРӨӨ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ТӨВ ЗӨВЛӨЛД, ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ШҮҮХЭД ХАНДАНА.
42.10.ТӨВ ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН, САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД ХУРАЛД ОРОЛЦСОН ЦАГИЙГ ХАРГАЛЗАН ЦАГИЙН ХӨЛС ОЛГОНО.
42.11.ЭНЭ ЗҮЙЛИЙН 42.10-Т ЗААСАН ЦАГИЙН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ОЛГОХ ЖУРМЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
42.12.ТӨВ ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХУРЛЫН ДЭГ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ ЯВЦ, АЖЛЫН ТАЙЛАН, ХАРИУЦЛАГА ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
43 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ
43.1.ЭНЭ ХУУЛИЙН 37.7-Д ЗААСАН МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛ НЬ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАГЧ ЭМЧ, ШИНЖЭЭЧ ЭМЧ БОЛОН ДААТГУУЛАГЧ, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ 21 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙНА. ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧ ЭМЧ, ДААТГУУЛАГЧ, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ НЬ ОРОН ТООНЫ БУС БАЙНА.
43.2.МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МАГАДЛАГЧ ЭМЧ, АЙМАГ, ДҮҮРГИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ.
43.3.МАГАДЛАЛЫН ТӨВ БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛ, АЙМАГ, ДҮҮРЭГ, СУМЫН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН, ШИНЖЭЭЧ ЭМЧИД ХУРАЛДСАН ЦАГААР НЬ ТООЦОЖ САР БҮР ЦАГИЙН ХӨЛС ОЛГОНО.
43.4.ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, ЭНЭ ЗҮЙЛИЙН 43.3-Т ЗААСАН ЦАГИЙН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
43.5.ДААТГУУЛАГЧ, ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА, ШАЛТГААНЫГ МАГАДЛАХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ЗААВРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
44 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
44.1.Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:
44.1.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;
44.1.2.төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;
44.1.3.тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна;
44.2.ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ИЛҮҮ ТОГТООЛГОН АВСАН БОЛ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРЭЭР ТУХАЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ИЛҮҮ АВСАН ЭТГЭЭДЭЭР ХОЛБОГДОХ САНД НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.
44.3.БАНК НЬ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХУГАЦААНД НЬ ОЛГООГҮЙ БОЛ ОЛГОВОЛ ЗОХИХ ДҮНГЭЭС СААТУУЛСАН ХОНОГ ТУТАМД ТУХАЙН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАНКНЫ ИРГЭДИЙН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭР ТООЦСОН АЛДАНГИЙГ АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ, ТЭТГЭВЭР, ТӨЛБӨР АВАГЧИД ТӨЛНӨ.
44.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН, ЭСХҮЛ ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖ ОРЛОГО ОЛСОН БОЛ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГО, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛНЭ.
44.5.ЭНЭ ХУУЛИЙН 7.7-Д ЗААСАН ДААТГУУЛАГЧ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЭНЭ ЗҮЙЛИЙН 44.1.2, 44.1.3-Т ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
44.6.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
44.7.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭНЭ ХУУЛЬ, ЭСХҮЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
44.8.ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАН ШАЛТГААН, ХУВЬ, ХУГАЦААГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТОГТООСОН, ХУГАЦААГ СУНГАСАН, ХУУЛЬ БУСААР БУСДАД НӨЛӨӨЛСӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭНД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ
44.9.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД АЛДАНГИ ТООЦОХ, ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН НЬ ТУХАЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ, БУСДАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЗӨРЧИЛД ОНОГДУУЛСАН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ.
Тайлбар:Энэ зүйлийн 44.1.3-т заасан “тооцооны алдаа” гэдэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайланд залруулга хийх, даатгуулагчийн төрлийг өөрчлөн засах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцох зэрэг хамаарна.
45 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
45.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЗАСГИЙН ГАЗАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА, ХУУЛЬ ТОГТООМЖООР ЭРХ ОЛГОГДСОН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН ТУС ТУСЫН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
46 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ЗОХИЦУУЛАЛТ
46.1.ЭНЭ ХУУЛИЙН 9.2 ДАХЬ ХЭСЭГ ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ӨДРӨӨС ЭХЛЭН ШИНЭЭР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОЖ БАЙГАА ХҮНД ХАМААРНА.
46.2.Энэ хуулийн 29.2.1-д заасан хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасны дагуу 2030 оноос эхлэн улсын төсвөөс олгоно.
46.3.Тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн энэ хуулийн 29.3.1 дэх заалтыг хэрэгжүүлнэ.
46.4.Энэ хуулийн 29.6 дахь хэсгийг 2030 оноос эхлэн хэрэгжүүлнэ.
47 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
47.1.Энэ хуулийг 20... оны .... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх