МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 7 ДАХЬ ЗААЛТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.3 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1
1. Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг нэгдүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг гуравдугаар хавсралтаар баталсугай.
2. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд тусгахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс жигд ханган зохион байгуулж, түүний биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.