МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.1 ДЭХ ЗААЛТЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1.“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ЫГ 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР, “МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ЗОРИЛТОТ ТҮВШИН”-Г 2 ДУГААР ХАВСРАЛТААР ТУС ТУС БАТАЛСУГАЙ.
2.МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТИЙГ ЖИЛ БҮРИЙН УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ТУСГАЖ БАЙХЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР /Л.ОЮУН-ЭРДЭНЭ/-Т ДААЛГАСУГАЙ.
3.МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯВЦЫН ТАЙЛАНГ ТАВАН ЖИЛ ТУТАМ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХЫГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ /Р.ОНОНЧИМЭГ/-Д ДААЛГАСУГАЙ.
4.ЭНЭ ТОГТООЛЫН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО /....................../-НД ДААЛГАСУГАЙ.