“341 дүгээр зүйл.1. Шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын гүйцэтгэлийг шалгалтын төрөл тус бүр дээр тухайн салбар мэргэшсэн, дөрвөөс найм хүртэл хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн хараат бус шинжээч үнэлнэ.
“341 дүгээр зүйл.2. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг томилон оролцуулна.
“341 дүгээр зүйл.3. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулах тухай зарыг Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийтэд гаргах бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн тодорхой этгээдэд урилга илгээж болно. Хөндлөнгийн хараат бус шинжээчид тавигдах шаардлагыг Ерөнхий зөвлөл урьдчилан тодорхойлж, энэ талаар зар, урилгад тодорхой тусгана.
“341 дүгээр зүйл.4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан зар, илгээсэн урилгыг үндэслэн хөндлөнгийн хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн этгээдийн мэдлэг, чадварыг судалж шалгалт болохоос 7-аас доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөл томилно.
“341 дүгээр зүйл.5. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусахаас 30 минутын өмнө шалгалтын даалгаврыг үнэлэх бэлтгэлийг хангаж, шалгалт дуусмагц үнэлгээг эхлүүлнэ.”
“341 дүгээр зүйл.6. Хөндлөнгийн хараат бус шинжээчид урамшуулал олгож болно.”