Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 4-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, зүйл нэмсүгэй:
1/ 34.13, 34.14 дэх хэсэг:
“34.13. Хяналтын шатны шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгавар бэлдэх, үнэлгээ өгөх хөндлөнгийн хараат бус шинжээч нь хууль зүйн ухааны докторын зэргээс доошгүй, бусад шатны шүүгчид нэр дэвшигчийн нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгавар бэлдэх, үнэлгээ өгөх хөндлөнгийн хараат бус шинжээч нь магистрын зэргээс доошгүй боловсролын түвшинтэй байх шаардлагыг хангасан байвал зохино.”
34.14. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хугацаа 5 цаг байна. Шалгалтын даалгаврын агуулгыг шалгалтын хугацаанд бүрэн гүйцэтгэх боломжтой байхаар боловсруулсан байна.”
“341 дүгээр зүйл. Шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн, мэдлэг чадварыг үнэлэх
“341 дүгээр зүйл.1. Шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын гүйцэтгэлийг шалгалтын төрөл тус бүр дээр тухайн салбар мэргэшсэн, дөрвөөс найм хүртэл хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн хараат бус шинжээч үнэлнэ.
“341 дүгээр зүйл.2. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг томилон оролцуулна.
“341 дүгээр зүйл.3. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулах тухай зарыг Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийтэд гаргах бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн тодорхой этгээдэд урилга илгээж болно. Хөндлөнгийн хараат бус шинжээчид тавигдах шаардлагыг Ерөнхий зөвлөл урьдчилан тодорхойлж, энэ талаар зар, урилгад тодорхой тусгана.
“341 дүгээр зүйл.4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан зар, илгээсэн урилгыг үндэслэн хөндлөнгийн хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн этгээдийн мэдлэг, чадварыг судалж шалгалт болохоос 7-аас доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөл томилно.
“341 дүгээр зүйл.5. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусахаас 30 минутын өмнө шалгалтын даалгаврыг үнэлэх бэлтгэлийг хангаж, шалгалт дуусмагц үнэлгээг эхлүүлнэ.”
“341 дүгээр зүйл.6. Хөндлөнгийн хараат бус шинжээчид урамшуулал олгож болно.”
2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“34.11. Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авахдаа энэ хуулийн 341 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулна.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 08 дугаар сарын 01-ий өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

С. ЭРДЭНЭБОЛД

С. ЭРДЭНЭБОЛД

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх