Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 9-р сарын 02 өдөр
Ulaanbaatar city
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГА БҮХИЙ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:
"20.1.4.энэ хуулийн 757.1-д заасан үндэслэл тогтоогдсон бол.''
2/751 дүгээр зүйлийн 751.1.5 дахь заалт:
"751.1.5.бүх төрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах."
3/759 дүгээр зүйлийн 759.4 дэх хэсэг:
“759.4.Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шийдвэрийг энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулах бөгөөд ийнхүү гардан аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрмөгц зохигчийн шүүхэд мэдэгдсэн буюу шүүхийн олж тогтоосон хамгийн сүүлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, шуудангийн ажилтан уг хаягт хүргэсэн өдрөөр хүргэсэнд тооцно.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 75 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 751.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ДУНДЫН ӨМЧИЙН АШИГЛАЛТ” ГЭСНИЙ ӨМНӨ “ИРГЭНИЙ ХУУЛИЙН 147 ДУГААР ЗҮЙЛИЙН 147.1-Д ЗААСАН” ГЭЖ, 7511 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 7511.2 ДАХЬ ХЭСГИЙН “ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ.” ГЭСНИЙ ӨМНӨ “АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БУЦААХГҮЙГЭЭР” ГЭЖ, 117 ДУГААР ЗҮЙЛИЙН 117.1 ДЭХ ХЭСГИЙН “65.1.9-Д ЗААСАН ҮНДЭСЛЭЛ” ГЭСНИЙ ӨМНӨ “757.1.1-Д ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 751 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 751.1 ДЭХ ХЭСГИЙН “НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 20 ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭС” ГЭСНИЙГ “АРВАН ТАВАН САЯ НАЙМАН ЗУУН ДӨЧИН МЯНГАН ТӨГРӨГӨӨС” ГЭЖ, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙГ “ЕРДИЙН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖЛЭХ БУЮУ ӨӨР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ” ГЭЖ, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН 757.1 ДЭХ ХЭСГИЙН “ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ:” ГЭСНИЙГ “ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БУЮУ ЭНЭ ХУУЛИЙН 20.1.4-Т ЗААСНЫ ДАГУУ ӨӨР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ БОЛНО:” ГЭЖ, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН 757.3 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙНА.” ГЭСНИЙГ “БАЙХ БОЛОВЧ ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ ХҮЛЭЭН АВСАН ШҮҮХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ТОВЫГ ӨӨРЧЛӨН ТОГТООЖ БОЛНО. ТОВ ӨӨРЧИЛСӨН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГОМДОЛ ГАРГАХГҮЙ.” ГЭЖ, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН 757.4 ДЭХ ХЭСГИЙН “ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН НЬ” ГЭСНИЙГ “ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН БОЛОН ӨӨР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН НЬ” ГЭЖ, 759 ДҮГЭЭР ЗҮЙЛИН 759.4 ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЛАЛТЫГ “759.5” ГЭЖ, 7511 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 7511.1 ДЭХ ХЭСГИЙН “ГАРДУУЛСНААС” ГЭСНИЙГ “ГАРДАН АВСНААС, ЭСХҮЛ ЭНЭ ХУУЛИЙН 759.4-Т ЗААСНЫ ДАГУУ ХҮРГЭСЭНД ТООЦСОНООС” ГЭЖ, 96 ДУГААР ЗҮЙЛИЙН 96.2 ДАХЬ ХЭСГИЙН “3” ГЭСНИЙГ “7” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:
“19.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх иргэний хэргийг, энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх тус тус анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.”
“753 дугаар зүйл.Мэдэгдэх хуудас
753.1.Энэ хуулийн 753.6-д зааснаас бусад тохиолдолд шүүх мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ.
753.2.Шүүх энэ хуулийн 753.1-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийж, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.
753.3.Шүүх энэ хуулийн 753.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ. Хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаяг, бусад цахим хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.
753.4.Энэ хуулийн 753.3-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй бол шүүхийн албан ёсны цахим хуудсаар нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, нэхэмжлэлийн шаардлага болон мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухай дурдан, шүүхэд хүрэлцэн ирж эрхээ хамгаалахаар ажиллагаанд оролцохыг зарлан мэдэгдэх, эсхүл төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн сонордуулга хэсгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.
753.5.Энэ хуулийн 753.4-т заасны дагуу мэдэгдсэн мэдээллийг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, доромжлох, гүтгэх болон хүний эрхэмсэг оршихуйд сөрөг нөлөөлөхүйц байдлаар ашиглах, ийм зорилгоор хуваалцах, нийтэд мэдээлэхийг хориглоно.
753.6.Цахим хэлбэрээр олгосон зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн хувьд цахим хэлбэрээр зээлдүүлэгчээс баталгаажуулсан хариуцагчийн цахим хаяг, оршин суугаа хаягаар хүргүүлэх бөгөөд хүргүүлснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.”
“754 дүгээр зүйл.Хэрэг үүсгэх
754.1.Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
754.2.Энэ хуулийн 753 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрийг, энэ хуулийн 753.4-т заасны дагуу мэдэгдсэн, эсхүл энэ хуулийн 753.6-д заасны дагуу хүргүүлсэн бол мөн хэсэгт заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдөр гэж үзнэ.
754.3.Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.
754.4.Энэ хуулийн 7.5, 7.6-д заасан, шүүхэд ирүүлсэн болон шүүхийн бэлтгэсэн цахим баримтыг шүүх хэвлэмэл байдлаар хадгална. Цахим баримтаас цаасан хавтаст хэргийг үүсгэхдээ баримт бичгийг шүүхэд ирүүлсэн, хэвлэсэн огноо, хэвлэсэн ажилтны талаарх мэдээллийг тухайн ажилтны тоон гарын үсгээр баталгаажуулан хавсаргана. Цахим баримт нь шүүхийн цахим мэдээллийн санд бичлэг хэлбэрээр байршсан, мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдсан бол тухайн байдлаар нь хэрэгт хавсаргаж болно.
754.5.Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цахим хэлбэрээр эрхлэн хөтөлж болно. Цаасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх цахим ажиллагаанд тавигдах техникийн шаардлагад нийцүүлэн хөрвүүлнэ. Цаасан баримтыг хөрвүүлсэн огноо, ажилтны талаарх мэдээллийг хавсаргаж, хөрвүүлсэн ажилтан тоон гарын үсгээ зурсан байна.”
4/759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэг:
“759.3.Шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.”
5 ДУГААР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 751 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 751.1 ДЭХ ХЭСГИЙН “МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ”, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН 757.1.1 ДЭХ ЗААЛТЫН “НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, ЭСХҮЛ” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.6 ДАХ ХЭСЭГ, 751 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 751.1.3, 751.2.2 ДАХЬ ЗААЛТ, 757 ДУГААР ЗҮЙЛИЙН 757.2 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.
7 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх