1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 12.4, 12.5 ДАХЬ ХЭСГИЙГ НЭМСҮГЭЙ:
“12.4.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно.”
“12.5.Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно.”
2 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
“4.1.9.“давхар даатгалын компани” гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;”
2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2.Энэ хуулийн 7.1-д заасан босго үзүүлэлтийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийн саналыг харгалзан тогтооно.”
3/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
“12.2.Даатгагч нөхөн төлбөрийг энэ хуулийн 12.4-т зааснаас бусад тохиолдолд хэсэгчлэн олгохыг хориглоно.”
3 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.3 ДАХЬ ХЭСГИЙН “03 ДУГААР САРЫН 01-НИЙ” ГЭСНИЙГ “04 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ” ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН "МАЛЫН" ГЭСНИЙГ ХАССУГАЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.4 ДЭХ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.