1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.15, 3.1.16 ДАХЬ ЗААЛТ:
3.1.15.“хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” гэж технологийн зөв урсгалаар зохион байгуулагдсан зориулалтын байранд мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан техник, тоног төхөөрөмж, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий эд, туслах материал, бэлэн бүтээгдэхүүн ашиглаж, жор, технологийн дагуу хоол бэлтгэх, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг;
3.1.16.“Эрдэм шинжилгээний байгууллага” гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.15-д заасныг.”
“31 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдал
31.1.Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн.
31.2.Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, баталгаат хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг ойлгоно.
31.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн бүр эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг, баталгаат хоол, хүнс сонгон хэрэглэх эрхтэй”
3/4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6 дахь заалт:
“4.1.5.хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанд үндэслэсэн байх;
4.1.6.хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах.”
4/4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэг:
“4.2.Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дараах цогц бодлогын чиглэлийг баримтална:
4.2.1.хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах;
4.2.2.хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний баталгаат байдлыг хангах;
4.2.3.шим тэжээллэг, чанартай хоол хүнсийг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
4.2.4.хүнсний салбарын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх.
4.3.Энэ хуулийн 4.2-т заасан хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогыг энэ хуулийн 13.1.5, 13.1.6-д заасан тандалт, судалгааны үр дүн, зураглалд үндэслэн тодорхойлно.
4.4.Энэ хуулийн 4.2.4-т заасан бодлогыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.”
“4 1дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцоо
4 1.1.Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцоо нь дараах дэд тогтолцоотой байна:
41.1.1.удирдлага, зохион байгуулалтын;
41.1.2.салбарын эрх зүйн;
41.1.3.хүний нөөцийн удирдлагын;
41.1.4.эрсдэлийн удирдлагын;
41.1.5.хяналтын;
41.1.6.мэдээллийн.
41.2.Энэ хуулийн 41.1.1-д заасан тогтолцоонд захиргааны болон мэргэжлийн удирдлага, зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаа хамаарна.
41.3.Энэ хуулийн 41.1.2-т заасан тогтолцоонд хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актаас гадна баримт бичгийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг төлөвлөх, төсөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, эргэн мэдээлэх, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, харилцаанд оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоо хамаарна.
41.4.Энэ хуулийн 41.1.3-т заасан тогтолцоонд хүний нөөцийн эрэлт, хэрэгцээг танадан судлах, сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх, томилох, чөлөөлөх, чадавхжуулах, бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал хамаарна.
41.5.Энэ хуулийн 41.1.4-т заасан тогтолцоонд бодлого, хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, удирдах, хянах үйл ажиллагаа хамаарна.
41.6.Энэ хуулийн 41.1.5-д заасан тогтолцоонд төрийн, олон нийтийн болон дотоод хяналт хамаарна.
41.7.Энэ хуулийн 41.1.6-д заасан тогтолцоонд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа хамаарна.”
41.8.Төрөөс энэ хуулийн 41.1-д заасан хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах зорилгод чиглэсэн гүйцэтгэлийн удирдлага, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ.
41.9.Энэ хуулийн 41.1-д заасан хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэсэн чиг үүрэгт хамаарах асуудлыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны, нутгийн захиргааны байгууллага, газар, хэлтэс, алба, тэдгээрийн албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгана.
4 2дугаар зүйл.Салбарын хүний нөөцийн удирдлага
4 2.1.Салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийж, хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг улсын хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд хэмжээнд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
4 2.2.Энэ хуулийн 42.1-д заасан байгууллага, албан тушаалтан хүний нөөц бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр боловсролын асуудал эрхэлтсэн төрийн захиргааны төв байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, лаборатори болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.
4 2.3.Энэ хуулийн 42.2-т заасан бодлого, арга хэмжээнд нийцүүлэн хүний нөөцийн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлж болно.
4 2.4.Хүнсний салбарын дээд боловсролтой мэргэжилтэнг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох журам, гэрчилгээний загварыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4 2.5.Энэ хуулийн 42.4-т заасан журамд дараах харилцааг тусгана:
4 2.5.1.мэргэжилтний зэргийн төрөл, хэлбэр, хугацаа;
4 2.5.2.мэргэшүүлэх зэрэг олгох мэргэжлийн чиглэл, үйл ажиллагааны хүрээ, түүнд тавих шаардлага;
4 2.5.3.сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт;
4 2.5.4.мэргэшсэн, эрдмийн цол, зэрэгтэй, туршлагатай гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг, түүний чиг үүрэг;
4 2.5.5.мэргэшүүлэх давтан сургалтын багц цаг, давтан сургалтын хөтөлбөр, давтамж;
4 2.5.6.мэргэшлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
4 2.7.ЭНЭ ХУУЛИЙН 42.4-Т ЗААСАН ЖУРАМД ЗААСАН ШААРДЛАГА, БОЛЗЛЫГ ХАНГАСАН МЭРГЭЖИЛТЭН ХҮСЭЛТЭЭ ХҮНСНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
4 2.8.ХҮНСНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХУУЛИЙН 42.5-Д ЗААСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАНА.
4 2.9.ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХАД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛНО.
7/5 дугаар зүйлийн 5.5-5.8 дахь хэсэг:
“5.5.Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдаа, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүнсний хангамж бүрдүүлнэ.
5.6.Хүн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохирсон хүнсийг тогтмол, хангалттай хэмжээнд авах боломжийг бүрдүүлэх замаар хүнсийг хүртээмжтэй байлгана.
5.7.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан хүнсний хангамжийг тодорхойлохдоо нэн тэргүүнд нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгана.
5.8.Энэ хуулийн 5.5-т заасан цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.”
“52 дугаар зүйл.Хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоо
52.1.Хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоо нь бэлтгэн нийлүүлсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний баталгаат байдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах, сав баглаа боодолд хяналт тавих, хадгалах, захиалгын дагуу хуваарилах, удирдлагын менежмент хийх, тээвэрлэх, түгээх үйл ажиллагаанаас бүрдэнэ.
52.2.Энэ хуулийн 52.1-д заасан тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээд хэрэгжүүлж болно.
52.3.Энэ хуулийн 6.5-д заасны дагуу тухайн шатны Засаг дарга төрийн болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хоол үйлдвэрлэлийн хүнсний ханган нийлүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцно.
Тайлбар: Энэ хуулийн 52.3-т заасан хоол үйлдвэрлэлд эмнэлэг, сувилал, ясли, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр зэрэг боловсрол, сургалтын байгууллага, цэргийн болон хорих ангийн хоол үйлдвэрлэл хамаарна.”
9/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:
“6.1.Улирлын онцлог, үнийн хэлбэлзэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний нөөцийг бүрдүүлнэ.”
8 дугаар зүйлийн 8.1.8 дэх заалт:
“8.1.8.цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн, үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг нийлүүлсэн;”
10/10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.4, 10.5, 10.6 ДЭХ ХЭСЭГ:
“10.4.ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
10.4.1.хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалт;
10.4.2.хүнсний сав баглаа, боодол, туслах материалд хамаарах стандарт.
10.5.ХҮНСНИЙ ХУДАЛДААНД ЭКСПОРТ, ИМПОРТ, ОНЛАЙН БОЛОН БУСАД БҮХ ХЭЛБЭРИЙН ХУДАЛДАА, ХҮНСНИЙ ХҮРГЭЛТ, ХАДГАЛАЛТ, ШОШГО, ХЭРЭГЛЭГЧИД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАМААРНА.
10.6.ЭНЭ ХУУЛИЙН 10.1.3-Т ЗААСАН АЖЛЫГ БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ДАГУУ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.”
11/13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.1.5, 13.1.6 ДАХЬ ЗААЛТ:
“13.1.5.хүнсний хангамж, бодит хэрэглээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлагын судалгаа;
13.1.6.хүнсний баталгаат байдал, шим тэжээл, молекул биологи, хүнсний нэмэлт, баяжуулах, зохицуулах үйлчлэлтэй хүнсний тандалт судалгаа.”
12/13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.4 ДЭХ ХЭСЭГ:
13.4.ХӨДӨӨ АЖ АХУЙН АНХАН ШАТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ МАЛ, АМЬТАН, УРГАМЛЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫГ МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ, УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ТУС ТУС ЗОХИЦУУЛНА.”
“13 2дүгээр зүйл.Эрдэм шинжилгээний байгууллага
132.1.ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ТӨРИЙН, ХУВИЙН, ХАМТАРСАН ӨМЧИЙН ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛЖ БОЛНО.
132.2.ЭНЭ ХУУЛИЙН 132.1-Д ЗААСАН БАЙГУУЛЛАГАД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, ЛАБОРАТОРИ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРАХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛ¬ЛАГА ХАМААРНА.
132.3.ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
132.3.1.Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын судалгаа явуулж, нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
132.3.2.хүнсний шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр үйлдвэрлэлийн технологийн туршилт, судалгаа явуулах, мониторинг хийх;
132.3.3.хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэгдсэн, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, ноу-хауг судалж, нутагшуулах талаар санал, зөвлөмж боловсруулах;
132.3.5.уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх;
132.3.6.өндөр хөгжилтэй орны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн шинэ технологийг нэвтрүүлэх талаар зөвлөмж гаргах;
132.3.7.хүнсний салбарын мэргэжилтэн болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, чадавхжуулахад нь дэмжлэг үзүүлэх;
132.3.8.шим тэжээллэг, баталгаат хүнсийг сонгон хэрэглэх, зохистой хооллох талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
132.3.9.энэ хуулийн 13.1.1, 13.1.5, 13.1.6-д заасан тандалт судалгааг таван жил тутамд явуулж, үр дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тайлагнах, холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;
132.3.10.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, улсын, нутгийн захиргааны байгууллагын болон иргэн, хуулийн этгээдийн захиалгаар судалгаа хөгжүүлэлтийн бусад ажил гүйцэтгэх;
132.3.11.хуульд заасан бусад.
132.4.ЭНЭ ХУУЛИЙН 132.1.10-Т ЗААСАН ТӨСӨЛ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.”
“171дүгээр зүйл.Мэдээллийн нэгдсэн сан
171.1.Хүнсний салбарын мэдээллийн санд дараах мэдээллээс бүрдэнэ:
171.1.1.салбарын хүний нөөцийн бүртгэл;
171.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн;
171.1.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл;
171.1.4.газар тариалан, малын бэлчээр, оторлох газрын бүртгэл;
171.1.5.хүн амын болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах ус хангамжийн бүртгэл;
171.1.6.хүнсний техник, тоног төхөөрөмж, технологийн бүртгэл;
171.1.7.хүнсний нөөцийн бүртгэл;
171.1.8.хүнсний эрэлт, нийлүүлэлтийн статистик;
171.1.9.хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
171.1.10.ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн;
171.1.11.импорт, экспортын зөвшөөрлийн;
171.1.12.итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын;
171.1.13.хүнсний сорилын лабораторийн шинжилгээний дүн
171.1.14.хүнсний салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан.
171.2.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ЭНЭ ХУУЛИЙН 171.1-Д ЗААСАН МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ, ГАРГУУЛАН АВАХ ХЭЛБЭР, ХУГАЦАА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЭРХЛЭН ХӨТЛӨХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
171.3.ЭНЭ ХУУЛИЙН 171.1-Д ЗААСАН МЭДЭЭЛЛИЙГ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР СОЛИЛЦОЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАНА.
15/18 дугаар зүйлийн 18.5.6, 18.5.7 дахь заалт:
“18.5.6.Энэ хуулийн 5.5-т заасан бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох чиглэл өгөх;
18.5.7.Энэ хуульд заасан бусад асуудлыг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах.”
2 ДУГААР ЗҮЙЛ.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН “ЗОРИЛТ НЬ” ГЭСНИЙ ДАРАА “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИН ХАМГААЛАХ ЗОРИЛГООР” ГЭЖ, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “ТОДОРХОЙЛОХ” ГЭСНИЙ ДАРАА “, БҮРДҮҮЛЭХ” ГЭЖ, 5.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХАНГАМЖИЙГ” ГЭСНИЙ ДАРАА “УЛСЫН ХЭМЖЭЭНД” ГЭЖ, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “НӨӨЦ” ГЭСНИЙ ДАРАА “БҮРДҮҮЛЭХ” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.3 ДАХЬ ХЭСГИЙН “ХАРИЛЦААГ” ГЭСНИЙ ДАРАА “ТУСГАЙЛСАН” ГЭЖ ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“5 1дүгээр зүйл.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох
51.1.Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодод үйлдвэрлэсэн хүнсээр нэн тэргүүнд хангах, уг хэрэгцээг хангах боломжгүй тохиолдолд стратегийн хүнсийг импортлоно.
51.2.Энэ хуулийн 51.1-д заасан хүнсний хэрэгцээнээс илүү гарсан дотоодод үйлдвэрлэсэн стратегийн хүнсийг экспортолж болно.
51.3.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 51.1, 51.2-т заасан экспорт, импортын урьдчилсан тооцоо судалгаанд үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулна.
51.4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.1-д заасан Засгийн газрын гишүүний саналыг дараах цагалбарын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулна:
51.4.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;
51.4.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор;
51.4.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор.
51.5.Энэ хуулийн 51.3-т заасны дагуу ирүүлсэн Засгийн газрын гишүүний саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
51.5.1.тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг бүхэлд нь дэмжих, эсхүл хүнсний нэр төрлийг өөрчлөх, тоо хэмжээг бууруулах;
51.5.2.тухайн жилд стратегийн хүнсийг экспортлох, импортлох хугацааг хойшлуулах.
51.5.3.хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээнд хязгаар тогтоохгүй байх;
51.5.4.тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх;
51.6.Энэ хуулийн 51.3-т заасан Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байна.
51.7.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтооно.
51.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.5-д заасны дагуу тогтоосон тоо хэмжээнд багтаан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулна.
51.9.Зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд дараах баримт бичгийг хавсарган хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ:
51.9.1.экспортлох, эсхүл импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;
51.9.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
51.9.3.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг нотолсон гэрчилгээ;
51.9.4.экспортлогч, импортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай харилцан тохиролцсон байх;
51.9.5.шаардлагатай тохиолдолд импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагын итгэмжлэл.
51.10.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийн хугацаа шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жил байна.
51.11.Энэ хуулийн 51.9-д заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шалгах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
2/10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт:
“10.1.4.хүнсний сүлжээний өөрт хамаарах үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлж, баталгаажуулсан байх;”
3/17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг:
“17.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 10.1.4-т заасан зохистой дадлыг нэвтрүүлснээ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулалт хийлгэнэ.
17.2.Энэ хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу баталгаажуулалт хийлгэсэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг тухайн итгэмжлэгдсэн байгууллага нийтэд мэдээлж, мэдээллийн санд оруулна.
17.3.Энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулж болно.
17.4.Энэ хуулийн 17.3-д заасны дагуу баталгаажуулалт хийлгэсэн байгуулагад энэ хуулийн 17.1 дэх заалт хамаарахгүй.”
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1.1 ДЭХ “АЮУЛГҮЙ ХҮНСЭЭР” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ ХҮНСЭЭР” ГЭЖ, ЭРХЛЭХТЭЙ” ГЭСНИЙГ “ЭРХЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХТАЙ” ГЭЖ, 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 2.1 ДЭХ ХЭСГИЙН “ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ" ГЭЖ, 3.1.4 ДЭХ ЗААЛТЫН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 3.1.8 ДАХЬ ЗААЛТЫН “ҮЙЛДВЭРЛЭСЭН” ГЭСНИЙГ “ҮЙЛДВЭРЛЭСЭН ХҮНС" ГЭЖ“, “ХИЙГДСЭНИЙГ” ГЭСНИЙГ “ХИЙГДСЭН ХҮНСИЙГ” ГЭЖ, 3.1.11 ДЭХ “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 3.1.13 ДАХЬ ЗААЛТЫН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, “4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “ЗАРЧИМ” ГЭСНИЙГ “ЗАРЧИМ, БОДЛОГЫН ЧИГЛЭЛ” ГЭЖ, 4.1 ДЭХ ХЭСГИЙН “ЗААЛТЫН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, ХОЁРДУГААР БҮЛГИЙН ГАРЧГИЙН “ХАНГАМЖ” ГЭСНИЙГ “ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖ” ГЭЖ, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.4 ДЭХ ХЭСГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.10 ДАХЬ ХЭСГИЙН “ХАРИЛЦААГ ХУУЛИАР” ГЭСНИЙГ “ХОЛБОГДОХ ХУУЛИАР” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.1.1 ДЭХ ЗААЛТЫН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 10.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “10.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “БОЛОВСРУУЛАХ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ” ГЭСНИЙГ “ХҮНСНИЙ БОЛОВСРУУЛАХ БОЛОН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭЖ, 10.2.1 ДЭХ ЗААЛТЫН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 10.2.3 ДАХЬ ЗААЛТЫН “ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН” ГЭСНИЙГ “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН” ГЭЖ, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1, 12.3 ДАХЬ ХЭСГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 13 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДАЛД” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДАЛД” ГЭЖ, 13.1 ДЭХ ХЭСГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДАЛД” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДАЛД” ГЭЖ, 13.1.1 ДЭХ ЗААЛТЫН “ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ БАЙДАЛД” ГЭСНИЙГ “ШИМТ БАЙДАЛ, ХУУРАМЧ ХҮНСЭНД” ГЭЖ, 13.1.4 ДЭХ ЗААЛТЫН “ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН 6.8-Д ЗААСАН” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 51 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН” ГЭЖ, 13.3 ДАХЬ ХЭСГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДАЛД” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДАЛД” ГЭЖ, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, 14.1 ДЭХ ХЭСЭГ, 14.1.3, 14.1.4 ДЭХ ХЭСГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ, 15 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” ГЭСНИЙГ “БАТАЛГААТ БАЙДЛЫГ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛГИЙН ГАРЧГИЙН “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН” ГЭСНИЙГ ХАССУГАЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.2 ДАХЬ ЗААЛТ, 4 ДҮГЭЭР 4.1.1, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.7, 6.8, 6.9 ДЭХ ХЭСГИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛГОСУГАЙ.