Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 10-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24.5 ДУГААР ЗҮЙЛД ТАЙЛБАР НЭМЭХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай агуулгатай тайлбар нэмсүгэй:
Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан амьтныг агнасан, барьсан үйлдлийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд тулгарсан хууль бус довтолгоог таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгөд бодит, шууд бөгөөд ноцтой аюул учирсан бөгөөд уг аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй болсон нөхцөлд аюулыг таслан зогсоох зорилгоор гарцаагүй байдлын улмаас үйлдсэн бол энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохгүй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

О. АЛТАНГЭРЭЛ

О. АЛТАНГЭРЭЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх