1/19 1 дүгээр зүйл:
191 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагын ил тод байдал
191 дүгээр зүйл.1. Энэ хуулийн дагуу гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний бүтээлийг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сантай байна.
191 дүгээр зүйл.2. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулж, ил тод, аюулгүй байдлыг Засгийн газар өөрийн харьяаны эрх бүхий байгууллагаар дамжуулан хариуцна.
191 дүгээр зүйл.3. Эрдэм шинжилгээний байгууллага нь дараах мэдээллийг үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд байршуулж олон нийтэд мэдээлнэ:
191 дүгээр зүйл.3.1. тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тайлан;
191 дүгээр зүйл.3.2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тайлан;
191 дүгээр зүйл.3.3. тухайн байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтны эрдэм шинжилгээний бүтээлийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн;
191 дүгээр зүйл.3.4. хуульд заасан бусад.
2/23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэг:
“23.4.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлд хамаарах асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох бол тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөгдөнө.
23.5.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож бий болгосон бүтээлийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санд байршуулна.”