Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 11-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 43.6, 43.7 дахь хэсэг нэмсүгэй:
43.6. Аймгийн төвөөс алслагдсан, хүн амын төвлөрөл бүхий сум, тосгон, суурин газарт оршин суугаа даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг тогтоох, сунгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад түшиглэн, даатгуулагч, хүнийг аймгийн төвд биечлэн ирүүлэхгүйгээр баримт бичигт үндэслэн болон цахим хэлбэрээр магадлан шийдвэрлэнэ.
43.7. Энэ хуулийн 43.6-д заасан үйлчилгээг үзүүлэх сум, тосгон, суурин газрыг тодорхойлох шалгуур, эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлага, магадлан шийдвэрлэх журмыг энэ хуулийн 43.4-т заасан дүрмээр зохицуулна.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

С. ЭРДЭНЭБОЛД

С. ЭРДЭНЭБОЛД

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх