43.6. Аймгийн төвөөс алслагдсан, хүн амын төвлөрөл бүхий сум, тосгон, суурин газарт оршин суугаа даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг тогтоох, сунгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад түшиглэн, даатгуулагч, хүнийг аймгийн төвд биечлэн ирүүлэхгүйгээр баримт бичигт үндэслэн болон цахим хэлбэрээр магадлан шийдвэрлэнэ.
43.7. Энэ хуулийн 43.6-д заасан үйлчилгээг үзүүлэх сум, тосгон, суурин газрыг тодорхойлох шалгуур, эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлага, магадлан шийдвэрлэх журмыг энэ хуулийн 43.4-т заасан дүрмээр зохицуулна.”