261 дүгээр зүйл. Үл хөдлөх хөрөнгийн сангийн актив
261.1. Үл хөдлөх хөрөнгийн сангийн нийт активын 80 буюу түүнээс дээш хувийг энэ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулах бөгөөд үүний 20 хүртэлх хувийг дуусаагүй барилга, түүний газар, үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах зүйлд хөрөнгө оруулж болно.
261.2. Энэ хуулийн 261.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, барьцаалах зэргээр аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй хөрөнгө байна.
261.3. Үл хөдлөх хөрөнгийн сан нь нийт активын 20 хүртэлх хувийг энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.5, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.10, 26.1.13-т заасан санхүүгийн хэрэгслээр бүрдүүлж болно.
261.4. Үл хөдлөх хөрөнгийн сангийн орлогын 75 ба түүнээс дээш хувийг үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх, хөлслүүлэх болон бусад хэлбэрээр ашиглуулснаас олсон орлогоор бүрдүүлнэ.
261.5. Үл хөдлөх хөрөнгийн сангийн тав болон түүнээс доош нэгж эрх эзэмшигч нь дангаар, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран сангийн нийт нэгж эрхийн 50-аас дээш хувийг эзэмшихийг хориглоно.
261.6. Үл хөдлөх хөрөнгийн сангийн тав болон түүнээс доош нэгж эрх эзэмшигчийн дангаар, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж буй нэгж эрхийн хэмжээ энэ хуулийн 261.5-д заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсэгт хамаарах нэгж эрх нь уг шаардлагад нийцүүлэх хүртэл саналын эрх болон ногдол ашиг авах эрхгүй байна.
261.7. Сангийн нэгж эрх эзэмшигч энэ хуулийн 261.5-д заасан хэмжээнээс хэтрүүлэн нэгж эрх эзэмшсэн тохиолдолд тухайн илүү эзэмшсэн хэсгийг буцаан худалдах замаар энэ хуулийн 261.5-д заасан шаардлагад нийцүүлнэ.
261.8. Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан нь сангийн нэгж эрх эзэмшигчийн эзэмшиж буй нэгж эрхийн хэмжээ энэ хуулийн 261.5-д заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нэгж эрх эзэмшигчид нэн даруй мэдэгдэж, энэ талаарх мэдээллийг Хороонд ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.
261.9. Үл хөдлөх хөрөнгийн сан дараах хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно:
261.9.1. нийт хөрөнгийн 20 буюу түүнээс дээш хувийг дуусаагүй барилгад;
261.9.2. сангийн өмчлөл дэх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраас бусад газар эзэмших, эсхүл ашиглах эрх.
261.10. Энэ хуулийн 261.9.1-т заасан дуусаагүй барилга нь дараах шаардлага хангасан байна:
261.10.1. барьцаа, баталгаа, батлан даалт зэрэг аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй байх;
261.10.2. гуравдагч этгээдэд давхар худалдагдах, түрээслэх зэргээр тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байх;
261.10.3. дуусаагүй барилгад хамаарах газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь хүчин төгөлдөр, барьцаа, баталгаа, батлан даалт зэрэг аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй байх.
261.11. Энэ хуулийн 261.10-д заасан шаардлагыг хангасан эсэхийг Хороонд бүртгэлтэй хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж болно.
261.12. Үл хөдлөх хөрөнгийн сангийн хөрөнгө оруулсан үл хөдлөх эд хөрөнгө нь заавал даатгагдсан байна.
261.13. Үл хөдлөх хөрөнгийн сан нь сангийн үндсэн үйл ажиллагаанаас олох орлого тасалдлын даатгал болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг даатгуулж болно.”