23.1.1.гүйцэтгэх баримт бичиг болон эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх;
23.1.2.гүйцэтгэх баримт бичиг болон эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах;
23.1.3.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүн шилжин суурьших хөдөлгөөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлэх;
23.1.4.эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
23.1.5.эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, эсхүл шударгаар ажиллахад эргэлзээ байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах;
23.1.6.эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахим бүртгэл хөтлөх, мэдээ тайлан гаргах;
23.1.7.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ, зөрчил шийтгүүлсэн, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүн болон түүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхэд туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлтэй бусад этгээдийн орон байр, эзэмшил газар, ажлын байранд хуульд заасан журмын дагуу нэвтрэн орох;
23.1.8.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүн, тэдгээрийн төлөөллийг дуудан ирүүлэх;
23.1.9.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил шийтгүүлсэн, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах;
23.1.10.эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх;
23.1.11.эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдол бүрд шалгалт хийж шалтгаан, нөхцөлийг тогтоох, хуульд заасан арга хэмжээ авах;
23.1.12.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хорих ялаар солих саналыг прокурорт гаргах;
23.1.13.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүн шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлын талаар тодорхойлолт гаргах, хуульд заасан үндэслэлээр оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, ял оногдуулах саналыг прокурорт гаргах;
23.1.14.шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн хүнийг эрэн сурвалжлах, уг зорилгоор хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил шийтгүүлсэн хүний оршин суугаа /оршин байгаа/ хаягийг тогтоох зорилгоор шаардлагатай лавлагаа, мэдээлэл авах;
23.1.15.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүнийг өвчний учир ял, шийтгэлээс чөлөөлүүлэх саналыг прокурорт гаргах;
23.1.16.зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнд ашигласан хяналтын тоног төхөөрөмжийг санаатайгаар устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан буруутай эдгээдээр нөхөн төлүүлэх, төлбөрийг нөхөн төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх;
23.1.17.хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд холбогдох баримт, мэдээллийг мөрдөгчид хүргүүлэх.